НӨАТ суутган төлөгчийн бүртгэлийн цахим хуудас танилцуулах хэвлэлийн бага хурал болно
10:00 цагт: Монгол улс өвлийн цагийн хуваарьт шилжих гэж байгаатай холбоотойгоор олон нийтэд цаг хэрхэн тохируулах тухай зөвлөмж өгөх хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд хийнэ.
 
10:00 цагт: БСШУЯ-аас Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд 2 дахь жилдээ элсэлт аваад байгаа Коосэн сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлт ШУТИС-ийн төв байранд болно. Хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд БСШУ-НЫ сайд Л.Гантөмөр оролцоно.
 
10:00 цагт: НҮБ-ийн Хүүхдийн эрхийн хороонд илгээх Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн V дах удаагийн тайланд Төрийн бус байгууллагын сүлжээд болон хүүхдүүдийн хийсэн сүүдрийн илтгэлийг танилцуулах үйл ажиллагаа Чингис зочид буудлын "Өргөө" танхимд болно.
 
10:00 цагт: НӨАТ суутган төлөгчийн бүртгэлийн цахим хуудас танилцуулах хэвлэлийн бага хурал Шангри-ла зочид буудалд (Бээжин танхим) болно.
 
10:30 цагт: ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат болон Улсын сайн малчдын уулзалтыг ХХААЯ-ны 9 дүгээр давхрын хурлын зааланд зохион байгуулна.
 
11:00 цагт: Гэр хорооллын иргэдийн төлөөлөл нүүрсний асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг дүгнэх арга хэмжээ Чингисийн талбайд болно. Нийт 87 номинацид шилдгийн шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж, хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
 
11:00 цагт: Иргэн Х.Энхманлай Солонгосын Korean Air авиа компани Монголчуудыг хэрхэн дорд үзэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн талаар баримт дэлгэж, үүнтэй холбоотойгоор уг компанид нэхэмжлэл гаргаж байгаа талаар мэдэлэл хийх хэвлэлийн бага хурлыг "Монгол ньюс" Мэдээллийн төвд зарлалаа.
 
12:30 цагт: "Утаагүй нийслэл" 2015 бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулах талаар Шударга Ёсны хувьсгалт Үндэсний нэгдсэн оюутны холбооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт: Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат экспортлогч үйлдвэрүүдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзана. Уулзалтад 100 орчим экспортлогч компанийн төлөөлөл оролцоно.
 
15:00 цагт: Чингэлтэй дүүргийн V хороо, Тахько ХХК-ийн Ангор үйлчилгээний төвийн байранд /Тэди төвийн урд / мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж байгаа "Хүний төлөө зөв тус" аяны хүрээнд Нийслэлийн төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдийн тогооч нарын дунд явагдах "Хүүхдийн хоолны зөв сонголт" сэдэвт мэдлэг, ур чадварын тэмцээний үйл ажиллагаа болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.