"Хорт  хавдрын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын VII симпозиум эхэллээ
 “Хорт хавдрын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” сэдэвт олон улсын  VII симпозиум  Хавдар судлалын үндэсний төвийн хурлын танхимд өнөөдөр 08.30 цагт эхэллээ. Уг үйл ажиллагаанд  Эрүүл мэнд спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголын элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч нарын нийгэмлэг, Япон улсын Накаяама хавдар судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч нар оролцож байна.  Олон улсын VII симпозиум хоёр өдөр болох бөгөөд маргааш 08:30 цагаас Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд олон улсын илтгэгч нарын видео илтгэл, лекцүүдээр үргэлжлэх юм.

Энэ жилийн олон улсын VII симпозиум нь Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор болж байгаа билээ.
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.