Татварын гажиг тогтолцоог  засах нь, ашгүй
Татвар төлөгчид бухимдсаар л. Тэдний бухимдал дээд цэгтээ хэзээ хүрч тэсрэхийг үл мэднэ. Сүүлийн жилд татвар төлөгчдийн тоо буурч, аж ахуй нэгжүүд үүдээ барих нь ихэсч буйг Улсын бүртгэлийн ерөнхий газрын судалгаагаар гарч байсан. Мэдээж, зах зээлд хөлөө олохгүй нэг нь дампуурч, овсгоотой нэг нь цэцэглэн хөгждөг цаг ч гэлээ татварын орчин ямар байна вэ гэдэг тэдгээр байгууллагуудад хамгийн чухал. 

Манай улс татварын гажиг тогтолцоотой байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ гажиг тогтолцоог халах юмсан гэж ярьсаар одоог хүртэл шийдэгдсэн зүйл үгүй байна.

Манай улсын нийт татварын 98 хувийг 7500 аж ахуйн нэгж, 1,2 хувийг 65 мянган аж ахуйн нэгж төлдөг. Энэ 60 гаруй мянган аж ахуйн нэгж том компаниуд шиг татварын тайлан гаргадаг нь хүндрэл үүсгэж буй. 
Иймд Татварын тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан уу гэвэл, тулгарсан. Үүнийг Засгийн газрын тэргүүн нь ч хүлээн зөвшөөрөөд буй. Иймээс Татварын тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг засгийн газрын тэргүүнээс эхлээд жирий бизнес эрхлэгчид хүртэл дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.  Иймээс ч Татварын тухай хуульд оруулах өөрчлөлтүүдийг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулахыг Татварын Ерөнхий газрын даргад  үүрэг болгоод байгаа билээ. 

Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, татварын тогтолцоогоо өөрчлөх асуудал ийн сөхөгдөж байгаа нь сайн хэрэг. Олон жил гажиг тогтолцоотой хэмээн хэлүүлж, муулуулж ирсэн татварынхан шинэчлэлийг өөрсдөөсөө эхлүүлж, батлуулах, цаашлаад, аж ахуй нэгжүүдэд татварын дарамт бага ирэх тиймл тогтолцоог бүрдүүлэх үүд ийнхүү нээгдэж байна. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ “Хүн бүр хуульд заасан татвараа төлөх учиртай ч татвар авахдаа бизнесийнхэн, баялаг бүтээгчидтэй зөв харилцаж зарчимтай ажиллах шаардлага байна. Төрийн байгууллагууд болон татвар төлөгч, бизнесийнхний хооронд асуудал гарч болно, харилцан ярилцаж, ойлголцож ажиллах ёстой. Татварыг хэсэгчилж төлүүлдэг, хугацаа тохирдог, тодорхой хувийг нь хүчингүй болгох зэрэг олон арга байхад данс хааж компанийн үйл ажиллагааг зогсоодог, цагдан хорьдог, хөл хорьдог арга хэмжээ авч болохгүй. Баялаг бүтээгчид, компаниудад бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгч байж бид татвараа авна гэдгийг анхаарч ажилла” гэсэн юм.Тэгэхээр татварын гажиг тогтолцоог өөрчлөхийг Ерөнхий сайд нэгэнт үүрэгдсэн учир бүхий л татвар төлөгчид уг өөрчлөлтөд анхаарал хандуулан, хүлээлттэй буй.

Тэгэхээр татварын газрынхан юуны түрүүнд үйлчилгээ үзүүлж байгаа улсын нэг байгууллага гэдгээ санаж хамгийн түрүүнд ажилтнууд нь харьцааны соёлдоо анхаарах нь эхний асуудал бөлгөө.  Үүнээс гадна татварын байгууллагууд үр дүнгийн урамшуулал нэрийдлээр их хэмжээний мөнгийг өөрсөддөө олгодог. Энэ нь тухайн байцаагчийн аж ахуй нэгжид ноогдуулсан торгуулийн 10 хувьтай тэнцдэг гэх мэдээлэл бий. Энэ хувь бол их тоо. Иймээс үр дүнгийн урамшуулал нэрийдлээр байцаагч нартаа олгох урамшуулынхаа хувийг багасгах эсвэл өөр гарц хайсан нь илүү шударга. Угаас энэ урамшуулал олгох нь хууль зөрчсөн үйлдэл болохыг хууль тогтоогчид, болоод хэрэгжүүлэгчид нь өөрсдөө хэлж байгаа.

Мөн улсын төсөв хоосорч, эдийн засгийн байдал туйлдаа хүрчихээд байхад, татварынхан бизнес эрхлэгчдээ шахамдуулж, тулган торгууль оноож, түүнээсээ хувь хүртэнэ гэдэг өөрөө шударга бус явдал шиг санагдана. 
Мөн татварын байцаагч нар урамшуулал хүртэж чаддаг бол үйлчлүүлэгчтэйгээ зохисгүй харьцсаныхаа төлөө бас хариуцлага хүлээдэг, байцаагч нартаа арга хэмжээ авдаг, үүрэг хариуцлагыг нь мэдрүүлдэг бас тийм систем байх нь зүйн хэрэг биз ээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zewuutsel 2015-09-25 16:37:08
    Jiriin urgediig shulah argaa yanz bureer oloh yum da
    103.229.123.115
    Мэдэгдсэн Хариулах
  • uildver.mn 2015-09-25 12:22:06
    ene asuudliig mash turgen shiideh estoi
    103.26.194.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-09-25 09:31:38
    Монгол улсын татварын тогтолцоо нэг л биш ээ. Ажлын ачаалал харилцан адилгүй. Бараг ажилгүй сул цалинтай хүн ч байж л байна.
    27.123.213.189
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-09-25 05:34:22
    Харин тиймээ энэ татварын тогцолцоог халах хэрэгтэй 10 хувь авдаг арай л дэндүү Зүгээр сууж байгаад дарамталж баахан худлаа акт тавьдаг
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
    • Арп 2015-09-25 07:47:35
      харин тиймээ. Тэд ажлаа хийж цалингаа авч бж дахиад монго аваад бхдаа яадаг юм энэ шудрага зуйл юм уу арвин явдал юм уу
      150.129.141.59
      Мэдэгдсэн Хариулах