Тамхи татах цэгүүдийг татан буулгая
Л.Эрдэнчимэг гишүүнээр овоглодог Тамхины тухай хуулийн талаар хэлэх санал байна аа. Тамхи татах цэгүүдээ татан буулгачих, гишүүн ээ.
 
Тэгвэл санаачилсан хууль чинь “oк” болчих гээд байна. Эс тэгвэл зарын самбар болсон шилэн “жорлонгууд”-ыг харах бүрт 300 сая бодогдоод горьгүй ээ. Угаасаа энэ бүтэхгүй ажил боллоо.
 
Уг нь Тамхины тухай хуулийн гол акц нь энэ байлаа. Сургууль, цэцэрлэг, албан газрын ойролцоо, олон нийтийн талбайд тамхи татахыг хориглоод, тамхичдад “ажлын байр” гаргах заалттай хууль хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Хүний эрхийг зөрчлөө гэж олны дунд хэл ам, хэрүүл тэмцэл болсны эцэст өнгөрсөн хавар туршилтаар 20 цэгийг автобусны буудлуудад байгуулсан билээ. Жижигхэн шилэн өрөө тус бүр нь 15 сая төгрөгийн өртгөөр боссон гэдэг. Нийтдээ 300 сая төгрөг болно. 10 гаруйхан ам метр талбайтай шилэн тасалгаа ийм өндөр өртгөөр боссоныг буруушаах хүмүүс олон байлаа. За тэр өртөг нь дүүрч. Ядаж үр дүнг нь харъя гэтэл тамхилах цэгүүд энд тэнд харагдаад удаагүй байтал манайхан зурагт үзүүлснээр ийм болгож орхижээ. Шилэн байрны бөөрийг хагалаад хог хаягдал хийдэг болжээ. Ингээд зогсохгүй зарын самбар болгож байна, цаана чинь. “Авна”, “Зарна”, “Түрээслэнэ” гээд л эрээн мяраан зарууд шилэн ханаар нь дүүрэн. Гэсэн ч автобусны буудлуудад байрлууллаа, хагас жил болох гэж байхад цэгүүд цоожтой хэвээр байна. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг олны нүдэн дээр үр шимгүй цацаж байгаа нь эдийн засгийн хямралтай үед зөв алхам мөн эсэхийг эрхэм түшээд,  хотын удирдлагууд тунгаах биз ээ.
 
Зууны мэдээ
Б.Заяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-09-25 09:53:58
    Ийм ажил сэтгэж санаачлан хийдэг хүн бас байдаг аа. Үүнийг гадаадын хүн хараад танай улс мөн ч баян улс юм аа гээд л гайхаад бүр дахин дахин асууж лавлаад байх...
    202.131.225.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zaochin 2015-09-25 09:25:11
    shal teneg asuudal bna iim baihad mongol yaj hugjuh uu de
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-09-25 07:16:20
    Тамхичдыг цуглуулж байгаад буудчихвал асуудал шийднгдэх юм.
    112.72.13.163
    Мэдэгдсэн Хариулах
  • ммм 2015-09-25 03:37:57
    Эрдэнэчимгээр төлүүлэх хэрэгтэй эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүмүүс татвар төлөгчидийн мөнгийг юндч хамаагүй зарцуулж болохгүй биздээ??? хариуцлага байхгүй бол
    202.70.44.186
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-25 01:55:01
    MASH BUDUULEG, UKHAMSARGUY KHUMUUSTEI MANAI ULSAD AKHADSAN ZUIL . KHAIRAN MUNGU
    122.201.24.75
    Мэдэгдсэн Хариулах
  • 300 сая төгрөг 2015-09-25 01:00:34
    Жижигхэн шилэн өрөө тус бүр нь 15 сая төгрөгийн өртгөөр
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-09-25 03:01:20
      Enen munguuru uur aria ur buteeltei yum hiigeeche. Ter buutgend chin hen ch ordogui sh de. Huuhdiin emnelegt 10-15 shirheg or taviad ugchih yum bol aria l deer ...
      124.158.94.9
      Мэдэгдсэн Хариулах