Хүүхдийг хүчирхийллээс  урьдчилан сэргийлэх сургалт болно
“Хүүхдийн хүчирхийллийг гэмт хэргээс  урьдчилан  сэргийлэх,  эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалт  маргааш Баянзүрх дүүргийн  Засаг даргын тамгын газрын  сурталтын танхимд 09.00 цагт эхэлнэ.

Тус сургалтын  зорилго нь төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудаар дамжуулан сурагчдад, бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах талаарх мэдээллийг хүргэхэд оршиж буй аж.  
Уг  сургалтад Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И. Даваажамьян,  Нэгдүгээр тасгийн дарга, тахар Д.Жанчивдорж болон албан хаагчид, Хүний эрхийн Үндэсний комиссын Бодлого дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн референт Б.Болорсайхан, Хүйсийн тэгш эрхийн төвийн сэтгэл зүйч Оюун, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн ажилтан Түвшинжаргал, Замын Цагдаагийн газрын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ажилтнууд оролцох аж.
 
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.