820 сая төгрөгийн урамшууллаараа иргэний танхим байгууллаа
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид их хэмжээний мөнгөн урамшуулал авдаг тухай мэдээлэл цацагдсан.

Тэгвэл дүүргийн иргэдийн төлөөлөгчид мөн адил урамшуулал авдаг юм байна. Тодруулбал, Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон иргэдийн хурлын нэг төлөөлөгч урамшуулал гэж улиралд таван сая төгрөг, жилд 20 сая төгрөгийг авдаг аж.

Харин энэхүү урамшууллаасаа Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчид татгалзах саналыг  2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдлөг болгон хэрэгжүүлж байгаа гэнэ. Баянзүрх дүүргийн тухайд нийт 41 төлөөлөгчтэй. 41 төлөөлөгч тус бүр жилд 20 сая төгрөгийн урамшууллыг өмнө нь авдаг байснаа зогсоосон байна.Тус  мөнгийг жилийн дүнгээр нь бодоод үзвэл нийтдээ 820 сая төгрөг болж энэхүү мөнгөөрөө дүүргийнхээ нийт 28 хороонд Иргэний танхимыг шинээр байгуулсан байна.

Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123 2015-09-25 01:21:11
    бидний төлөө бүхнийг зориулна гэж гарч ирчихээд бас урамшуулал гэж бидний халааснаас мөнгө авдаг байх нь . тэгээд үүнийг нь сайшаах хэрэг үү
  • СҮХБААТАР ДҮҮРГЭЭ 2015-09-24 09:11:05
    ЭНЭ АДИЛ ЭХ ОРОНЧ БАЙЦГААХ УУ?