Есөн минутад таван гоол оруулжээ
Германы Байерн Мюньхэн багийн польш довтлогч  Роберт Левандовски  “Волфсбург” багийн хаалганд  есөн минутын дотор таван гоол оруулж  Бундеслигийн рекорд тогтоов.

 Тэрээр хоёрдугаар үед сэлгээгээр орж ирж 51, 52, 55, 57, 60 дахь минутад гоол оруулжээ. Тэрээр сэлгээгээр орж ирээд таван гоол  хийсэн Бундеслигийн  анхны тоглогч боллоо. Мөн хоёр дахь хамгийн хурдан хет-трик /дөрвөн минут/, хамгийн хурдан покер / зургаан минут/-ийн эзэн болов. Байерн Мюньхэн зургаан тоглолтод зургаан хожил авч 18 оноотой хүснэгтийг тэргүүлж байна. Боруссиа Дортмунт 15 оноотой удаалж байна.

Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.