Хөвсгөл нуураас онгоц, завьнуудаа гаргахыг үүрэгдэв
Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаанаас дотоодын усан замын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд хандаж энэ сарын 25-наас өмнө Хөвсгөл нуураас өөрсдийн мэдлийн завь, катерыг гаргаж, өвлийн зогсоолд зогсоохыг үүрэг болгожээ.
 
2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс цаг агаарын таагүй нөхцөл байдлыг харгалзан уг шийдвэрийг гаргаж байгаа аж. Мөн өвлийн зогсоолд завь катерыг гаргахдаа аюулгүй ажиллагааны заавар дүрмийг баримтлаж гаргахыг даалгасан байна.
 
Энэхүү мэдэгдлийг хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуй нэгжид Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль, Усан замын тээврийн тухай хуулинд заасны дагуу зохих хариуцлагыг ногдуулахыг анхааруулжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocnin  2015-09-24 12:47:01
    howsgol huuriin zahirgaa mashinii zogsool shig usan zogsooliin ttwar awah heregtei
    205.206.129.74
    Мэдэгдсэн Хариулах