Аналог станцуудыг унтрааж эхлэх нь
Манай улсад өргөн нэвтрүүлгийн  аналог системээр телевиз үздэг 160-200 мянган хэрэглэгч байдаг аж. Эдгээрийн 100 орчим мянга нь зөвхөн нийслэлд  бүртгэлтэй  гэсэн судалгаа байдаг байна. Даяаршлын эрин үед уг системийг халж тоон системд шилжих зайлшгүй шаардлага гарч буй тул  өнгөрсөн оны долоодугаар сарын 31-нээс эхлэн аналог системийг  тоон систем болгох ажил эрчимжиж эхэлсэн.  

Тэгвэл маргаашаас эхлэн  Улаанбаатар хотын зарим хэсэг болон Баян-Өлгий, Ховд, Увс аймагт цөөн тооны байршилд өргөн нэвтрүүлгийн  аналог системийг унтрааж эхлэх  бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд Монгол Улс тоон системд бүрэн шилжсэн байх юм.

Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.