Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад Европын туршлагыг тусгана

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар Европын холбоонд айлчилж байна.

Тодруулбал, Европын холбооны төслийн шугамаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Брюссель хотод айлчилж байгаа юм. Айлчлалын хүрээнд Европын комиссын хэрэглэгчийн асуудал хариуцсан зөвлөх Тамас Молнар, Бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын газрын дарга Андре Берендс, Европын холбооны хэрэглэгчийн нийгэмлэгийн тэргүүн Моника Гоенс, Бельгийн Өрсөлдөөний байгууллагын тэргүүн Жак Стенберген болон Бельгийн Эдийн засгийн яамны холбогдох хүмүүстэй уулзалт, семинар хийжээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад захиргаадалтын аргаас илүүтэйгээр хэрэглэгчийг өөрийг нь хүчтэй, нөлөөтэй болгох, төрийн бус байгууллагуудын оролцоог үр нөлөөтэй болгох, аж ахуй эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг чухалчилж байгаагаа Т.Аюурсайхан онцолж, Монголын гурван сая хэрэглэгчийг Европын холбооны стандартад нийцсэн хуультай болгохоор ажиллаж байгаагаа илэрхийлжээ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • /////// 2015-09-24 05:50:32
    yun hudlaa yum hiih geed bna\
    203.194.116.16
    Мэдэгдсэн Хариулах