Есөн төрлийн халдварт өвчний 350 тохиолдол бүртгэгджээ
Өнгөрөгч долоо хоногт нийт есөн төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 350 тохиолдол бүртгэгдсэнээс 52.6 хувийг цочмог цусархаг суулгалтын хамшинж өвчин эзэлж байна. Мөн 17.4 хувьд нь цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж, 13.1 хувийг цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж зонхилж байна.

Мэдээлэгдсэн хамшинжүүдээс цочмог халууралт, цэврүүт тууралтат хамшинж, цочмог цусархаг суулгалтын хамшинж, цочмог усархаг суулгалтын хамшинж 1-4 насанд, цочмог халууралт тууралттай өвчний хамшинж 15-24 насанд, цочмог шарлалттай өвчний хамшинж 25-44 насанд илүүтэй бүртгэгдсэн хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.