Спортын сэтгүүлчид амжилт арвинтай байна
 Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэтгүүлч  Б.Хосбаяр Швейцарийн Лозанн хотноо спортын менежментийн чиглэлээр мастерын зэрэг хамгааллаа. Түүний энэ амжилт нь Монголын спортын сэтгүүлчдийн  цар хүрээ улам өргөжиж буйн илрэл юм.  Спортын менежментийн чиглэлээр төгсөгчдийн  төгсөлтийн баярт Олон улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах оролцож, спортын залуу сэтгүүлчдэд амжилт хүссэн байна.

Мөн түүнчлэн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, “SPS” телевизийн спортын сэтгүүлч Г.Баярсайхан Олимпийн их сургуульд суралцахаар энэ сарын эхээр ОХУ-ыг зорьсон. Тэрбээр Сочи хотноо суралцаж байгаа бөгөөд Оросын Олимпийн их сургуулийн Спортын удирдлагын мастерын ангийн оюутан болсон төдийгүй  “IWAS World games”, “Russian F1 Grand Prix” болон олимпийн их сургуультай хамтран ажилладаг спортын холбоодод дадлага хийх эрхтэй болсон байна.
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.