Өршөөлийн тухай хуулийг өргөн барилаа
Өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.

Хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн шууд асрамжид байгаа 18 хүртлэх насны хүүхэдтэй эрэгтэйчүүд, ял эдэлж байхдаа хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж, тахир дутуу болсон хүмүүс, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.

Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн ялаас хоёр болон гурван жилийг өршөөн хасахаар тусгасан байна.
Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд, энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.  

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сандаг 2014-06-14 07:34:22
    АН энэ хуулийн төслийг хүлээж авлаа юу??? авлаа гэж бодоход олон хүн шоронгоос суллагдана тэхээр нөгөө монгол орныг шоронжуулах төсөл нь тасрана тэгэхээр их хурлаар хэлэлцүүллээ юу??? бүү горьд
    • давхарбаяр 2014-06-14 07:39:14
      угнь бол 5.6 жилээс доош ялтай анх удаагын хэрэгтэй хүмүүсийг бүр гэрээ хийж баталгаа гаргуулаад дахин гэмт хэрэгт холбогдсон нөхцөлд үлдсэн ялыг нэмж эдлүүлэх болзолтойгоор сулласан ч болохгүй гэх зүйлгүй ингэсэн нөхцөлд ард түмэн та нарыг ёсто л дэмжиж