Оросуудыг санаатайгаар өдөөн хатгаж байна
АНУ –ын Батлан хамгаалах яам Германы Рейнланд-Пфальц  мужид байдаг “Бюхель” нисэх хүчний бааз дээр шинэ төрлийн цөмийн бөмбөг байрлуулах шийдвэр гаргасныг Германы Батлан хамгаалах яаман дахь парламентын төлөөлөгч байсан Вилли Виммер “Манай орос хөршийг санаатайгаар өдөөн хатгасан үйлдэл” гэж тайлбарлажээ.
 
Германы “ZDF” суваг тус цэргийн баазтай холбоотой америкчуудын төсвийн баримтыг олж аваад ийм мэдэгдэл хийсэн нь олон улсын түвшинд дуулиан тариад эхэллээ. Энэхүү бөмбөгөөр зөвхөн америкийн онгоцнуудыг төдийгүй Германы зэвсэглэлд байдаг “Tornado” сөнөөгч онгоцоор тоноглож эхлэх ажээ. Харин энэ бол цөмийн зэвсэг үл тараах гэрээг зөрчсөн явдал болно гэж оросууд үзэж байна.
 
Шинжээчдийн мэдэгдэж байгаагаар шинээр байрлуулах гэж байгаа В61-12 цөмийн бөмбөг нь өмнөх хувилбаруудаасаа хол илүү оновчтой. Германд одоогоор 20 ширхэг шинэ цөмийн бөмбөг байрлуулах бөгөөд тэдний дэлбэрэлтийн нийлбэр хүч нь Хирошимад дэлбэлсэн бөмбөгнөөс даруй 80 дахин илүү. Германд төдийгүй Турк дахь “Инжирлик”, Итали дахь “Авиано” баазууд дээр байрлуулах бодолтой байгаа тухай мэдээлэл ч гарч эхэлжээ.
 
ОХУ-ын ГХЯ америкуудын хийж байгаа энэ үйлдэлтэй холбоотойгоор түгшиж байгаагаа илэрхийлсэн. ХБНГУ ба АНУ хоёр нь 2009 онд байгуулсан эвслийн гэрээндээ Бюхель дэх цэргийн нисэх хүчний баазаас бүх цөмийн зэвсгийг гаргана гэж тохиролцсон ч үр дүнд нь хамгийн орчин үеийн шинэ цөмийн бөмбөг бүр 20 ширхэгийг байрлуулахаар боллоо гэдгийг ZDF суваг онцолжээ.
 
 
Эх сурвалж: “Deutsche Welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гаяа 2015-09-24 12:51:52
    Хөрш их гүрн-г хий дэмий өдөөн хатгаад ямар ч шийдэлд хүрэхгүй АНУ, харинч урагшлах хөгжилийг нь түргэтгэж орхино,нэг үгээр илүү хүчирхэг чадвараа үүрд хадгална...
    122.201.21.204
    Мэдэгдсэн Хариулах
  • uuuuu 2015-09-24 12:43:40
    amerikiin umnuus bumbugduuleh german huurhii gej...
    202.21.106.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-24 07:43:14
    Дэлхий дахинд газар нутгийн дахин хувиарлалт эхлээд байна. Үүний бэлтгэл болж байна. Орос,Африк, Аравын ертөнцөд энэ үйл ажиллагаа эхэлчихсэн байна.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2015-09-24 02:42:56
    дэлхийн дайн мөн ч ойртож байна
    49.0.204.41
    Мэдэгдсэн Хариулах
    • бар 2015-09-24 05:05:10
      тийм юм баЙдаггүй юмоо
      112.72.13.73
      Мэдэгдсэн Хариулах
    • уншигч 2015-09-24 05:05:00
      Болохгүй ээ цаад жил болгон арьсаа татуулдаг манинь Путплер чинь дайн хийхгүй. Хумс нь муухай болчин гээд. Зүгээр сүлдүүлэж байгаа юм.
      112.72.13.122
      Мэдэгдсэн Хариулах
      • зочин 2015-09-25 01:05:58
        чи их дайнд дуртай юм аа, америкийн хажууд цөмийн зэвсгээ сайжруулаад байвал танай тэр обума зүгээр суух уу, бас л чиний хэлдгээр хоосон сүрдүүлэх байх даа
        182.160.2.112
        Мэдэгдсэн Хариулах