Гар утасны худалдаачдаас болгоомжил
Өнөө цагт хаа сайгүй л итгэхэд бэрх хүмүүс олширч. Хаашаа л харна халаасанд байгаа хэдэн төгрөгийг минь хамчих гэсэн нөхдүүд байдаг боллоо. Эрх мэдэлтнүүдийн гаргаж байгаа хууль журмаас эхлээд иргэдийн халаас руу дайрагсад олширсоор л.
 
Үгүй ээ бод доо, цаана чинь гар утасны худалдаа эрхэлж байгаа хүмүүс хүртэл хөөрхөн жижигхэн луйвар хийдэг болчихож. Саяхан гар утас авах гээд “Өргөө” кино театрын урд байрлах “Гар утас худалдааны төв”-өөр орлоо. Улмаар тэндээс “Samsung Galaху Note-1” загварын утас аваад явдаг юм байна. Авахдаа гадагш нь залгаж үзэхэд гайгүй байсан юм. Гэтэл өдөр нь гэнэт л ярьж болохоо больдог байгаа. Сүлжээ нь дүүрэн мөртлөө өөр утас руу залгахаар дуудаж байгаа нь мэдэгдэхгүй. Тэгсэн мөртлөө залгасан хүн маань утсаа авчихаж байгаа юм. Гэтэл дуу нь огт сонсогдохгүй, доголдоод эхэлсэн. Тэгж байснаа гэнэтхэн л зүгээр болчихно. Хэсэг хугацааны дараа дахиад доголдоно. Утсаар ярьж байхад шууд сүлжээ нь унана.

Гэх мэт доголдол үүсдэг юм байна. Ингээд л яах аргагүй утсаа солиулах шаардлагатай боллоо. Баталгааных нь хуудсыг бариад өдөртөө яваад очлоо. Солиулна гэтэл өөр олигтой утас байхгүй. Буцаана гэхээр элэгдэл тооцож, утасны үнийн дүнгийн 25 хувийг авна гэдэг байгаа.
 
Хонуулах нь битгий хэл хэдхэн цаг болоод л буцааж байгаа болохоор 25 хувь гэдэг арай сэрүүднэ биз дээ. Тиймээс ярьж байгаад 2.5 хувийн шимтгэл өгөөд, мөнгөө авсан. Тэгээд өөр нэг лангуунаас яг адилхан утас автал бас л ижилхэн доголддог байгаа. Буцаахаар ахиад л шимтгэл авах болохоор мөнгөө нэмж төлөөд, өөр утас авсан. Хамгийн сонирхолтой нь утас зарж байгаа худалдагч нь “Note-1” болон “Samsung Galaxy S-3” утсанд энэ мэт доголдол гараад байгаа гэдгийг мэдэж байна билээ. Зарсан утас чинь гацаад, ярьж болохгүй байна гэсэн гомдол нэхэхэд “Харин тийм ээ. Ийм зүйл гараад байгаа юм. Та ирээд утсаа солиул, солиул. Эсвэл мөнгөө буцаагаад авсан ч болно. Харин тодорхой шимтгэл төлөх ёстой шүү” гэж байгаа юм. Тэгэхээр гар утасны худалдаачид энэ мэт доголдолтой утсаа мэдсээр байж иргэдэд зараад будаахаар нь бага саг шимтгэл аваад, ард түмнийг хөөрхөн шоглоод байгаа юм биш үү.
 
Тиймээс хүмүүс минь гар утас авахдаа хүртэл болгоомжтой хандаж байхгүй бол тав, гурван цаасаараа “торгуулаад” өнгөрөх нь. Гар утас зарж байгаа залуугийн хэлснээр бол “Samsung Galaxy S-3” болон “Note-1” утсанд энэ мэт доголдол гараад байгаа гэнэ билээ. Тэр дундаа “Юнител”-ын дугаартай хүмүүст ихэвчлэн тохиолдож байгаа юм байх. Гэхдээ “Юнител” компаниас энэ талаар асуухад тийм гомдол ганц ч ирээгүй, манай сүлжээ хэвийн ажиллаж байгаа гэсэн тайлбар өгч байсан. Магадгүй гар утас зарж байгаа нөхдүүд доголдолтой утсаа худалдсандаа бантсан яриа ч байж болох. Ямар ч байсан гар утасны худалдаачдаас болгоомжлоход илүүдэхгүй нь байна.
 
Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • малаан үхэр 2015-10-18 08:12:55
    Хулхидаж, хулгайлж амьдархаас өөр мөнгө олох , амьдрах бололцоо байгаа юм бол уу?Мэрэгшсэн гарууд юм шиг байна лээ
    202.179.20.106
    Мэдэгдсэн Хариулах
  • аааааааа 2015-09-24 05:22:39
    атг үзээд өг л дөө. хэахн гэж бас газар байдаг.
    203.194.116.16
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-24 02:16:33
    ТЭДИ төвийн 2давхараас утас аваад сүлжээ болохгүй асаж унтардаг 2 утас 240 аар авсан сүүлдээ буцаая гээд 60 төгрөгөөр торгуулаад 180 тай л буцсан даа шулаачид.....
    202.179.28.88
    Мэдэгдсэн Хариулах