“Хилчдийн бүтээл” үзэсгэлэнгийн нээлт болно
09:00 цагт: Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад автотээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэх талаарх сургалт зохион байгуулна. Сургалт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2 давхрын хурлын танхимд эхэлнэ.
 
09:00 цагт: “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банктай хамтарч, Монголын Бизнесийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр САREС Хөрөнгө оруулалтын чуулганыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна. Чуулганаар олон улсын болон дотоодын томоохон хөрөнгө оруулагч нар хуран цуглаж зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж, CAREC хөтөлбөрийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд тус тусын улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудыг танилцуулна.
 
09:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
 
09:30 цагт: "Чингис" зочид буудлын II давхрын “Хурлын танхим”-д Нийслэлийн Хөдөлмөрийн газраас  "Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
 
10:00 цагт: Монгол Улс дахь хүүхдийн эрхийн талаарх конвенцийн сүүдрийн илтгэлийн мэдээллийг Хүүхдийн эрхийн асуудлаар ажилладаг үндэсний болон олон улсын ТББ-уудын төлөөлөл, холбогдох яам, агентлагууд, Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүний эрхийн үндэсний комисс болон судлаачдын зөвлөх баг, хүүхдийн төлөөлөл нэгдэж Хэвлэлийн Хүрээлэнд анх удаа өргөн хүрээнд мэдээлнэ.
 
11:00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дэлхийн жирэмлэлтээс хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулж "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
 
11:00 цагт: Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдэд боловсрол болон урлаг, спортын мэдлэг олгох сургалтын төвүүд, чөлөөт цагийн үзвэр үйлчилгээний 50 гаруй газруудын үзэсгэлэн яармагын талаар  хэвлэлийн бага хурал Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт болно.
 
11:00 цагт: “Хилчдийн бүтээл” үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын талбай дээр болно.
 
11:00 цагт: "Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр" сэдэвт хэвлэлийн бага хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болно.
 
12:00 цагт: "Сүнс+Камертон+Номин талст+Сүнс+Guys" хамтлагуудын хамтарсан тоглолтын бага хурал "Blue Sky" цамхагийн "Crystal ballroom"-д болно.
 
20:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын "Эмнести интернэшнл" байгууллагаас зохион байгуулж буй "Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө" цуглаан Чингисийн талбайд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.