Хураагдсан 352 тарвагыг шинжлээд устгалд орууллаа
Энэ сарын 17-ны өдөр Эмээлт дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар 352 ширхэг тарваганы түүхий тулмыг илрүүлсэн билээ. Хууль бусаар тээвэрлэж байгаад хураагдсан тэдгээр тарвагануудыг зохих журмынх нь дагуу устгалд орууллаа.Улсын хэмжээнд тарваган тахлын голомттойд тооцогддог 17 аймгийн 140 гаруй сум байдаг. Эдгээр хураагдсан тарвагыг тарваган тахлын голомттой аймаг болох Завхан аймгийн Отгон сумаас оруулж ирсэн байна. Тарваган тахал нь хүнийг үхэлд хүргэх аюултай уушгийг давамгайлан гэмтээдэг хурц халдварт өвчин юм. Харин эдгээр тарвагыг устгалд оруулсанаар нийслэл хотын иргэдийг тарваган тахал өвчнөөр халдварлахаас урьдчилан сэргийлж байгаа гэдгийг албаны хүн хэлж байгаа юм.

НМХГ-аас өндөржүүлсэн бэлэн байдалд байнгын 24 цагийн хяналт шалгалтыг явуулсаар байна. Энэ хугацаанд 536 тарвагыг хураан авч, 27 мянга гаруй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтыг хийж 14500 гаруй зөвлөмж сэрэмжлүүлэгийг өгсөн байна. Харин ямар учир шалтгаантайгаар энэ олон тарвагыг хууль бусаар тээвэрлэж нийслэлд оруулж ирэх гэж байсаныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.