Нийтийн тээврийнхний орлого өснө гэсэн чинь яалаа...
Нийслэлийн иргэд “Ухаалаг автобус”-аар зорчоод хоёр сар орчим хугацааг үдэж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нийтийн тээврийнхэн бүхий л автобусуудаа чадах чинээндээ шинэчилж, Ухаалаг  төлбөрийн систем суурилуулаад багагүй хугацааг өнгөрөөлөө.

Нийтийн тээврийнхэнд  энэхүү ухаалаг төлбөрийн системийг суурилуулах ажлыг Монгол, Солонгосын хамтарсан  "Улаанбаатар смарт карт" ХХК-иас гүйцэтгэсэн. Гэвч өнөөдөр “Улаанбаатар смарт карт" ХХК болон нийтийн тээврийнхний дунд үл ойлголцол үүсч, багагүй хэл ам дагуулах болоод байна.

Учир нь нийслэлийн удирдлагууд энэхүү  ухаалаг системийг нэвтрүүлэхдээ “ухаалаг системийг нэвтрүүлснээр нийтийн тээврийнхний орлого өсч, алдагдал үгүй болно. Зорчигчдын төлсөн төлбөр нийтийн тээврийнхэнд шууд хүрч, жолооч кондуктруудын хумсалдаг мөнгө үгүй болно” хэмээн мэдэгдэж байсан. Нийтийн тээврийнхэн ч тэгж ойлгож байж.
Гэтэл начир дээрээ тийм биш байв.  "Улаанбаатар смарт карт" ХХК-иас автобусуудад төхөөрөмж суурилуулсны төлбөрт дөрвөн жилийн турш компаниудын сарын орлогоос 10 хүртэлх хувийг суутган авч байхаар яригдаж байжээ. Гэхдээ энэхүү 10 хүртэлх гэсэн хувиа яг хэдэн хувь байх вэ гэдгийг тооцоогүй, албан ёсоор гэрээ байгуулаагүй байсан байна. 

Ингээд өнгөрсөн наймдугаар сарны 15-аас одоог хүртэлх орлогыг "Улаанбаатар смарт карт"-аас автобус компаниудад хуваарилжээ. Ингэхдээ нөгөө яриад байсан 10 хувиа суутгал болгон авсан байхаас гадна  орлогыг нь дутааж өгсөн байна. Нэг үгээр, автобус компаниуд энгийн үед олдог орлогоос нь ч бага орлогыг хүлээн авсан учир удирдлагууд нь ихэд бухимдалтай байгаа юм.
Тухайлбал, "Блюбус" компанийн орлогоос 30 сая, "Зорчигч тээврийн нэгтгэл"-ээс 537 сая, "Атибүс" ХХК-ийн орлогоос 55 сая төгрөг гэх зэргээр дутжээ.

Автобус компаниудын удирдлагуудын ярьж буйгаар, энэ найм, есдүгээр сар бол хичээл сургууль эхлэх гээд хамгийн их ачаалалтай байдаг үе гэнэ. Яаж ч тооцсон орлого нь өндөр гарах учиртай гэнэ. Гэтэл зарим автобус компаниуд хуваарилсан орлогоор нь  автобуснуудаа шинэчлэхээр авсан зээлээ төлөх нь битгий хэл нийгмийн даатгал, татвар зэргээ төлөхөд нь ч хүрэлцэхээргүй байгаа аж.  Жишээлбэл, "Атибус"'ХХК гэхэд л өмнө нь өдөрт найман сая төгрөгийн орлоготой ажилладаг  байсан гэнэ. Гэтэл хуваарилалтаар өдөрт таван сая төгрөг оногджээ. Мөн 21 хоног банкинд орлогын бэлэн мөнгөө тушаахад 54 сая 902 мянган төгрөг болсон атал орлого хуваарилалтаар түүнээс нь ч дутаж ирсэн байна. Ийм байхад автобус компаниудын удирдлагууд бухимдахаас ч аргагүй байлтай.

Түүгээр зогсохгүй нийтийн тээврийн чиглэлүүд богиносч, иргэд автобус дамжих бүрдээ мөнгө төлж байгаа. Тэгэхээр яаж ч бодсон автобус компаниуд өмнөхөөсөө илүү орлого олно уу гэхээс дутах ёс үгүй.

Иймээс автобус компаниудын удирдлагууд "Улаанбаатар смарт карт" компаниас ажилласан цагийг нь тооцон автобуснуудын олсон орлогыг хэрхэн хуваарилдаг,  зорчигчдын тоо орлогоо хэрхэн тулгадаг зэргийг тодорхой мэдээлэхийг шаардаж байгаа юм.

Иймээс энэ талаар "Улаанбаатар смарт карт" компаниас тодруулж, ярилцлага авах хүсэлтэй буйг тус компанийн менежерт дуулгасан. Гэтэл тус компаниас “Ярилцлага өгөх боломжгүй. Манай компани бол гүйцэтгэгч байгууллага. Тэгэхээр шийдвэрийг манайх гаргадаггүй. Гэрээнийхээ дагуу л ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу машин цагаар тооцоолол хийж орлогоо хуваарилсан” гэх хариултыг өгсөн юм. Мөн танайх “автобус компаниудад орлого хуваарилахдаа мөнгөнөөс нь дутсан гэж байна. Танайх автобус бүр ээр тухайн өдөрт хэдэн хүн зорчсон бэ гэдгийг смарт карт уншуулснаар нь тоолоод гаргадаггүй юм уу” хэмээн асуухад, “тийм ээ, гаргадаг” хэмээн хариулсан юм.

Тэгэхээр тус компаниудын дунд гарсан үйл ойлголцлыг тус компаниас тайлбарлах сонирхол байхгүй байгаа бололтой.
Гэтэл энэ асуудлаас гадна автобусуудын жолооч нар нь бэлэн мөнгөний хайрцгаа ухдаг, хуурамч мөнгөөр зорчих,  оюутнуудын хөнгөлөлттэй зорчих зэрэг шийдэх ёстой олон асуудал "Улаанбаатар смарт карт" компанид байгаа. Гэвч энэ асуудлууд одоо ч шийдлээ олоогүй байна. "Улаанбаатар смарт карт" компанид иргэд болоод нийтийн тээврийнхний өмнө хүлээсэн үүрэг гэж буй. Үүнийгээ л асуудалгүй хэрэгжүүлээд авчихвал мөнгө идсэн, мөнгө угаасан зэрэг элдэв асуудал гарахгүй шүү дээ.

Гэхдээ энэ бүхнээр "Ухаалаг төлбөрийн систем"-ийг буруу гэсэнгүй. Харин шинэчлэл хийх гэж байгаа бол бүхнийг тал бүрээс нь харж оновчтой зөв шийдвэрээр, хэн хэндээ халгүй, хаа хаанаа хохиролгүй аргаар хийгээсэй, шийдээсэй хэмээн тус компанийн удирдлагууд хийгээд нийслэлийн удирдлагуудаас нэг хүсмээр.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jolooch nart 2015-09-24 23:54:59
    Jolooch nar yos zui muu bainga zorchigchdiig zanfarch bh yum.munguu udaan gargalaa hold zail geh meteer.sanuulgiin ugiig niited ni helj bwal..
    103.229.123.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-24 17:24:41
    Uvul bolj bna. Bus xuleegeed xuldux uu. Xuuchin chigleleer n yawuulaac amidrald oir shiid gargaasai please
    112.72.13.24
    Мэдэгдсэн Хариулах
  • гаяа 2015-09-24 12:01:25
    Орлогоо өсгөе гэвэл Кондуктороо зорчигч нарыг хянуулбал өөр бно,хяналтгүйгээр орлого өсч н-т-н тээвэр ашигтай ажиллана гэж ёстой Үүл даргын санаа бх юманд логих...
    122.201.21.204
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-24 11:01:59
    tootsoo sudalgaagui shiidver gargaj, beltgelgui, ham hum ajil hiidgiin neg jishee...Bodvol tsaana ni hahuul avligal yvdag uchraas iim yum hdeg bhdaa??
    193.174.142.102
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2015-09-24 09:50:54
    avtobus arai ert zogsdog bolson baina lee 9oos hoish barag bhgui ulaan huaran bol 8'50 geel bhgui buudal deer hun avahgui zugtaana
    202.126.89.151
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-24 06:40:51
    энэ талаар нийтийн тээврийхэнээс тодруулга аваач энэ кампанид хэдэн төгрөг өгөх вэ гэдгийг шийдэж байгаа газар нь шүү дээ
    103.14.36.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-24 05:34:11
    Jukowoos hailaast. ruu yaj ywah we awtobusar 3 damjij bna ene hiisen shinechlel vv
    103.229.120.85
    Мэдэгдсэн Хариулах
  • negdsen shalgalt oruul 2015-09-24 04:54:22
    company-uud niileed negdsen shalgalt oruul , test hii, burtgel zov orj baigaa esehiig sain shalgah heregtei,
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • заа тэррр 2015-09-24 04:50:04
    Чиглэлээ буцаагаад байсан хэвээр нь байлгаач.Ядарсан ард иргэдээр тоглож ханахгүй бну..Карт чинь болж бнаа цаашид болох л бз яршиг цаашааа
    103.229.120.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-09-24 03:51:45
    Уг нь маш зов ажил ш дээ. Манайхаас оор кондуктор монго хураадаг систем хаана ч байхгуй шуу. Монголчуудын ухамсар, соел доройгоос л болж байгаа юм.
    103.229.123.228
    Мэдэгдсэн Хариулах
    • kkkk 2015-09-24 04:53:26
      Яг ийм байдгүй юм аа Үнэндээ автобус ны үнэ 1000 төг болсон байгааг олж харахгүй байна уу.
      202.21.106.148
      Мэдэгдсэн Хариулах
  • Bolor 2015-09-24 03:42:31
    Hahaha. Ingej l taaraa. Orkogo zarlagiin guilgeegee sain niileh heregtei. Ene deer n hudaldaa hugjliin bank sain hyanalt tavij ajillahgyi bn.
    49.0.161.151
    Мэдэгдсэн Хариулах
  • ddddddd 2015-09-24 02:48:29
    he he ingeh geed ulairaad bsan yum aa. odoo buts daa
    203.194.116.23
    Мэдэгдсэн Хариулах