Оршин суугчид нь эсэргүүцсээр байтал “Манлай” СӨХ  өмнөөс “зөвшөөрчээ”
 Нийтийн эзэмшлийн талбайг булаалдсан асуудал өчигдөр  БГД,  IV хороолол, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу модны 2-т гарлаа. Эл асуудал өнөөдөр гэнэт “босч” ирсэн асуудал биш бөгөөд өнгөрсөн сараас эхэлжээ. “Тус хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн эзэмшлийн  талбайд  нэгэн иргэн барилга барих гээд байна. Иргэд эсэргүүцэж, асуудал үүслээгэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар өмнө манайх мөн л мэдээлэл бэлтгэж хүргэж байсан билээ

Тэндхийн оршин суугчид болон тухайн газрыг худалдаж авсан гэх иргэн Б.Амгалан нарын хооронд эл асуудал үүссэн байна.
Үүний дагуу сурвалжлахад,  баруун талаараа автомашины зогсоол, хойгуураа 67 дугаар байр, зүүн талдаа“Монгени” сургууль , урдаа далангаар хүрээлэгдсэн цэцэрлэг  бүхий хашаагаар хүрээлэгдсэн талбайд иргэн Б.Амгалан гэгч хэдэн хүмүүсийн хамт иржээ .
Мөн тэр хавийн 67, 18, 18А байрны оршин суугчдын төлөөлөл гараад ирчихсэн “нийтийн эзэмшлийн талбайд ямар ч барилга байгууламж бариулахгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлцгээж байв.



Учир нь тус талбайд тэндхийн оршин суугчид хүүхдүүдээ салхилуулж, амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг гэнэ. Гэтэл тэр газарт иргэн Б.Амгалан “Эмнэлэг, спортын цогцолбор байгуулах” нэрийдлээр худалдаж авсан гэнэ.
Энэхүү нийтийн эзэмшлийн талбайд үнэхээр барилга барих гэж байгаа юу гэдгийг Б.Амгалангаас тодруудлахад “Угаасаа энэ газар нийтийн эзэмшлийн талбай биш. Аль 2010 онд  “Бенедакт” компани дуудлага худалдаагаар мөнгөө төлөөд худалдаад авчихсан газар. Харин би энэ газрыг “Бенедакт” компаниас авч, “Эмнэлэг, спортын цогцолбор байгуулах” гэж байна. Тэгэхдээ нийтийн эзэмшлийн гээд байгаа энэ газрыг нь тохижуулаад хэвээр үлдээнэ. Тэнд эндхийн оршин суугчид хүүхдүүдээ ч тоглуулж, нарлах сүүдэрлэх нь чөлөөтэй шүү дээ. Харин энэ талбайн урд хэсэг далан дээр “Эмнэлэг спортын цогцолбор”-оо байгуулна. Энэ талаарх зөвшөөрлөө бүх шатны байгууллагаас авчихсан. Хамгийн сүүлд оршин суугчид эсэргүүцээд байсан учир энэ байруудыг хариуцдаг, иргэдийг төлөөлж байгаа “Манлай” СӨХ-өөс  ч зөвшөөрлөө авчихсан” гэсэн юм.



Харин оршин суугчид  “Нийтийн эзэмшлийн талбайг бидний өмнөөс дур мэдэн нэгэн компаниар барилга бариулах эрх “Манлай” СӨХ-д байхгүй. Нийтийн эзэмшлийн талбайд барилга бариулах эсэхийг заавал оршин суугчид, тэр хавийн иргэдээс санал авч байж шийдвэрлэх ёстой хэмээцгээж байсан юм. Үүнээс гадна “2010 онд аль эрт энэ талбайг тохижуулсан. Түүнээс хойш “Монгени” сургуулийн сурагчид жил бүр мод тарьсаар ирсэн. Нэгэнт тохижуулчихсан газрыг дахин тохижуулна гэж юу байх вэ. Барилгаа барих арга саам хийж байна” гэцгээж байсан юм.
Дашрамд дуулгахад, “Манлай” СӨХ иргэн Б.Амгалан гэгчид барилга байгууламжаа барих ажлыг эхлүүлэхийг нь зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн албан бичиг өгөхдөө, эндхийн оршин суугчид зөвшөөрсөн тухай илэрхийлжээ. Энэ талаар тэндхийн оршин суугчдаас асуухад “СӨХ-өөс энэ талаар ямар ч санал манайхаас аваагүй” гэцгээж байсан. Харин зарим нь “учир битүүлэг асуулттай гарын үсэг цуглуулж байгаа гэсэн хүн манайхаар ирсэн. Спортын талбай байгуулна л гэж ойлгосон. Түүнээс биш нэгэн хүний эзэмшил газар болно гэдэг тухай юу ч хэлээгүй. Энэ талбайг сайхан тохижуулах гэж байна гэж ойлгоод л зөвшөөрч гэсэн гарын үсгээ өгсөн. Гэтэл  ийм л учиртай байжээ. Манлхй СӨХ-ийн дарга саяхны нэг уулзалтынхаа үеэр бидэнд “Нийтийн эзэмшлийн талбайг хэвээр үлдээхийн төлөө байна” гэж хэлж байсан. Гэтэл эсрэгээр нь хийчихжээ” хэмээцгээж бухимдсан сэтгэлээ илэрхийлж байв.
Дашрамд дуулгахад, “Манлай” СӨХ-ийн дарга нь н.Цэрэндолгор гэх хүн байдаг ажээ. Тэрбээр тус нийтийн эзэмшлийн талбайд  оршин суугчдлийн өмнөөс барилга бариулахыг зөвшөөрсөнийхөө оронд өөрсдийн хийж гүйцэтгэх засварын ажлаа Ө.Амгалан гэгчид даатгаж, үнэ төлбөргүйгээр хийлгэхээр болсон гэх. Ямартаа ч засварын ажлыг ч эхлүүлсэн гэдгээ Б.Амгалан өөрөө хэлнэ лээ.
Ямартаа ч нийтийн эзэмшлийн талбай байр, орон сууц тэндхийн оршин суугч бүрт хамаатай. Хуулиндаа ч энэ тухай тодорхой заалтууд бий. Ийм атал нийтийн эзэмшлийн талбайг хэн нэгэнд худалдаж, барилга байгууламж барих зөвшөөрлийг олгодог дүүргийн газрын албанынханд их учир байна аа.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2014-06-13 13:00:04
    niitiin ezemshild haldaj baigaa ni gazriin albanii gazriin naimaa negnii ni gazjiig nuguud uguud irgediig muudaltsuulaad uursduu bayajij suugaa deed shatnii darga nariinhaa neriig hugalaad tsaana ni suugaa gazjiin albanii hurgan darga nariin ajil
    103.26.193.24
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-13 01:32:20
    irgediin gazarluu dairhaa bolicgoo, gandan hiidiin gazruudruu daircgaa
    202.179.18.47
    Мэдэгдсэн Хариулах