Монгол тахь унагалжээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон улсад айлчлах үеэрээ Токио хотын Тама амьтны хүрээлэнд зочилж, тус хүрээлэн дэх тахийн тоо толгойг өсгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Энэ ажлын хүрээнд 2012 онд манай ЕТГ, Япон улсын Токио хотын захиргаатай санамж бичиг байгуулж, 2013 онд Швейцарын Цюрих хотын амьтны хүрээлэнгээс гурван монгол тахийг Токио хотын Тама амьтны хүрээлэнд нутагшуулсан аж.

Энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр Тама амьтаны хүрээлэнд нутагшуулсан монгол тахь унагалсан байна. Токио хотын захиргаа, амьтны хүрээлэн дэх унаганд “Ирмүүн” гэдэг нэр өгчээ.  Тус амьтны хүрээлэнгээс үйл явдлыг тэмдэглэх ёслолын арга хэмжээг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bo 2015-09-23 13:57:12
    unagalakhgui yakh bsan yum bol
    182.160.42.114
    Мэдэгдсэн Хариулах
  • mglchuud 2015-09-23 09:45:08
    tsuljilt bolod baihad ingej belcher talhaldag amitan urjuulj yaahnuudee , terniihee orond Mod tariacheee
    122.201.27.242
    Мэдэгдсэн Хариулах
    • cudabo 2015-09-23 10:17:22
      чиний сэтгэл мэдрэл зүгээр үү?
      122.201.24.253
      Мэдэгдсэн Хариулах