Шилэн дансны хуулийг гишүүд дахин унагаах вий дээ
Шилэн дансны тухай хуулийн өнгөрсөн долоо хоногт дахин өргөн барилаа. Хуулийн төслийн хаврын чуулган завсарлахаас өмнө батлах зорилготой байгаа. Өмнө нь гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн Ерөнхийлөгчид буцаасан. Учир нь уг хуулийн төсөл нэрнээсээ эхлээд л гишүүдийн шүүмжлэлд өртөж байсан юм. Мөн гишүүдийн зүгээс хуулийн төсөлд засч залруулах зүйл маш их байгааг хэлж байсан бөгөөд одоо хэрэгжиж буй олон хуулийн хэрэгжилтийг чангатгавал заавал тусдаа хууль батлах шаардлагагүй хэмээн үзсэн. Гэсэн ч хуулийн төсөл даагаа “нэхэх”-ээр УИХ-ын даргын гар дээр очлоо.

Өнөөгийн төсвийн удирдлагын тогтолцоо нь Засгийн газраас шууд хамаардаг, хэт төвлөрсөн шинжтэй бөгөөд орон нутаг дахь засаг, төрийн төлөөлөгч болсон Засаг даргын эрх хэмжээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнээс давж хурлын зүгээс хуульд заасны дагуу хяналт тавих боломж үндсэндээ алдагдсан байна. Иймд хяналтын сул орон зайг нөхөж, иргэний нийгмийн үндсэн нэгж болсон иргэдийн хяналтын тогтолцоог хөхиүлэн дэмжих замаар татвар төлөгч төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн тогтолцоог иж бүрэн бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл батлагдсанаар улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзэж буйгаа дуулгасан.

Өмнө нь энэхүү төслийн танилцуулгыг хийхдээ Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр нь шилэн стакан бариад “төсөв байгууллагын үйл ажиллагаа яг үүн шиг тунгалаг байх ёстой” гэж байв. Гэсэн ч гишүүд хуулийн төслийг “голж” буцаасан. Харин энэ удаад хуулийн төсөлд ямар үнэлгээ өгч, хэрхэн хүлээж авахыг таашгүй.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eeee ee l dee 2014-06-13 00:24:28
    xulgachid bgaa tsagt naad xuuli chini batlagdahgui ee.
    202.179.20.129
    Мэдэгдсэн Хариулах