АНУ 100 мянган дүрвэгч хүлээж авна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “АНУ 2016 онд өөрийн нутаг дэвсгэртээ дэлхийн янз бүрийн орны 85 мянган дүрвэгсдийг хүлээн авах боломжтой. Тэдний тоог 2017 онд дахин 15 мянган хүнээр нэмэгдүүлнэ” гэж мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн ням гаригт Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайертай Берлинд хэлэлцээр хийснийхээ дараа дээрх мэдэгдлээ хийсэн байна.
 
Энэ тухай “Ройтерс” мэдээлэв. Гэхдээ тэр  Сири улсаас хэчнээн хүн авах гэж байгаа тухайгаа нарийвчлан хэлээгүй байна. Ойрхи Дорнодын цагаачдыг хүлээж авах зардлаа тэрээр хоёр тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна. Есдүгээр сарын 10-нд Барак Обама Сирийн 10 мянган дүрвэгсдийг хүлээж авахад бэлтгэх үүрэг өгсөн юм.
Зууны мэдээ
М.Хүслэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.