Үндэсний их найрал Чингисийн талбайг эзэгнэв
Өдгөөгөөс 800 жилийн тэртээ Хубилай хаан  өөрийнхөө ордын дэргэд 512 хүний бүрэлдэхүүнтэй  Үндэсний их найрлыг байгуулсан  тухай түүхэнд тэмдэглэгдэн  үлдсэн байдаг. Тэгвэл монголчууд  их хааныхаа  мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд  анх удаа 256 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний их найрал хөгжмийн тоглолтыг эгшиглүүлж чадлаа.

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн баярыг энэ сарын 15-нас эхлэн тэмдэглэж байгаа бөгөөд өнөөдөр Чингисийн талбайд “Монгол төрийн их дуулал” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулав. Тоглолтын  эхэнд Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатараар удирдуулан “Эртний сайхан” дууллыг толилуулсан юм. Дараа нь  “Хубилай хааны ордны их бүрээн дуудлага” уран бүтээлийг хурсан олонд сонордуулан хүргэсэн.

Монголын хөгжмийн урлагийн түүхэнд байгаагүй 256 хүний бүрэлдэхүүнтэй эл тоглолт Чингисийн талбайг нэг хэсэгтээ  эзэгнэж  байв.
                                                                                   
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.