Төрийн өмчийг худалдах хуулийн төсөл өргөн барив
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг өргөн барив. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд 2014-2016 онд нийт 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар тусгаад байна.

“Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгасан хувьчлах хуулийн этгээдүүдийн хувьд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар 5 хуулийн этгээдийг, хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар 4 хуулийн этгээдийг, нээлттэй дуудлагын худалдаагаар 2 хуулийн этгээдийг, монголын хөрөнгийн биржээр 8 хуулийн этгээдийн хувьцааг худалдах замаар хувьчлахаар төсөлд тусгагдсан болно. “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай” Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоолгарч нийт 8 амралт, сувилалын газрын эд хөрөнгийг цогцолбороор нь, 25 барилгыг инженерийн байгууламж, эзэмшил газрын хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлээд байна.

Эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дуудлагын худалдаа явуулахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлдэг. Худалдах хөрөнгийн зарыг нийтэд заавал 30 хоногийн өмнө зарлах шаардагагүй гэж үзэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хууль санаачлагч дурдлаа. Хуульд өөрчлөлт орсноор хугацаа алдалгүй төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэлтэд зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • далиу 2014-06-13 04:25:07
    АН хуу авах юм байна л даа. Бүр ус түгээдэг худгийг хүртэл авч байна шүү.Энэ ч тийм сайн зүйл биш. Усаар дамжуулаад юу ч хийж болно. Хэдэн муу үйлчлэгч нарыг нь халж хаяад өөрсдийнхөө хамаатан саданг ажилтай болгож болно. Гэхдээ үндэсний аюулгүй байдалд