Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг газаргүй болох нь ээ
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 1500 тоннын багтаамжтай бохирын цооногийг “Туурайн очс” компани хааж хашаа хатгаснаар бохир соруулдаг автомашин орж чадахгүйд хүрчээ. Энэ машин өдөрт найман рейс татдаг. Нэг рейс нь 100 тонн гэвэл 80 тонн бохир дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт халихаас  гадна Яармагийн оршин суугчдын эрүүл мэнд, хотын халдвар хамгаалал, ариун цэвэрт ноцтой хохирол учруулах юм. Бохирын цооног нь эмнэлгийн зүүн хойно, авто зогсоолтой ойрхон учраас эмнэлгийнхнээс өөр машин орохыг хориглосон тэмдэг тавсан ч хаалгыг хааж машин зогсох болжээ.
 
Энэ талаар Нэгдсэн эмнэлгийн аж ахуйн менежер Г.Батсуурь “Бид энэ тухай гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай удаа дараа уулзсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зориулалттай газар эзэмшиж байгаа гэсэн дам сураг манай манаач арт мэдэгдсэн байна лээ. Ямар ч зориулалттай байсан бохирын цооногийг хааж хашаа хатгасан нь бохир усаа татаж болохгүй болсон.
 
X а л ь с а н тохиолдолд манайх хариуцлага хүлээхгүй. Хоёрдугаарт, машин эргэх ямар ч зайгүй. Г уравдугаарт, нийслэлийн өмч б о л с о н з а м ы н хашлагыг эвдэнэ. Түүгээр ч зогсохгүй автомашины зогсоолыг сэтлээд сорох ямар ч боломжгүй. Автомашинуудыг зам хаагаад тавьчихдаг болохоор түгжрэл үүснэ. Үүнээс болж эмнэлгийн машин орж чадахгүй болсноор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд доголдол гарах эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ. Тиймээс кадастрыг давхцуулсныг яаралтай зохицуулж, хэвийн ажиллуулахыг хүсч байна” гэлээ.
 
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга 1979 онд ашиглалтад орж, 1980 оны дөрөвдүгээр сараас эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд дүүргийн хүн амд эмнэлгийн хоёр дахь шатлалын тусламжийг дотор, хүүхэд, мэдрэл, уламжлалт, яаралтай тусламж, эрчимт, н ө х ө н с э р г э э х эмчилгээ зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх А, Б төв корпусын барилга, гарааш, уурын зуух, угаалгын нэгдсэн болон гал тогооны барилга, эмгэг анатомийн барилга, 15 0 0 тоннын багтаамжтай цэвэр усан сангийн байгууламж, 1500 тоннын багтаамжтай бохир усны санг багтаасан 4.2 га эдэлбэр газар нь өнөөдөр 3.9 га болж хасагджээ.
 
Мөн эмнэлгээс нэг км-ийн зайд Арцатын аманд байрлах эмнэлгийн гүний худаг болон 900 метр цэвэр усны шугамыг багтаасан эдэлбэр газартай. Гүний худаг нь эргэн тойрон 50 метр газарт Эрүүл мэнд, Эрүүл ахуйн болон Усны хуулиар хамгаалалтад байх ёстой. Гэтэл гүний худаг болон цэвэр усны хамгаалалтын бүсийг нь оруулаад орон сууцны хорооллын цахилгааны дэд өртөө барьж байгаа ажээ.

Эмнэлэг үүсч байгуулагдаад 35 жил болж байгаа ч тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Газрын гэрчилгээгүй болохоор эмнэлгийг өргөтгөж болохгүй байна. 2001 оноос газрын гэрчилгээгээ авахаар хөөцөлдөж байгаа. Бид шинээр газар хүсээгүй, 35 жил ашигласан газрынхаа гэрчилгээг л авах гэсэн юм. Эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хандсан ч хариу өгөөгүй хэмээн аж ахуйн менежер Г.Батсуурь ярьж байсан. Тэрээр манай хамт олон 2003 оноос эхлэн өөрсдийн хүчин чармайлтаар эмнэлгийн эдэлбэр газарт “Шинэ-Яармаг I, II” цэцэрлэгт хүрээлэн байгуулж 800 гаруй мод, 2500 гаруй бут сөөг, бутлаг ургамал тарьж 30 гаруй цэцгийн мандалд цэцэг ургуулсан хайс, хамгаалалт хийж гадна орчноо үлгэр жишээчээр тохижуулсан.  Цаашид ч үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл тохилог, ногоон орчин бүрдүүлэхээр олон бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байна гэсэн юм.
 
Бохирын цооног хальсан тохиолдолд байгаль орчинд ямар хор нөлөө үзүүлэхээс гадна тухайн байгууллагад ямар арга хэмжээ авдаг талаар Арцатын ам хариуцсан байцаагчаас тодруулсан юм.
 
Байцаагч О.Хүрэлбаатар: ЭМНЭЛГИЙН ЦЭВЭР УСНЫ ДАЛАНГ 2-3 КОМПАНИ ХУВААГААД АВЧИХСАН
 
-Дархан цаазат газрын бүс, хоёрдугаарт, олон нийтийн хороололд ойрхон, гуравдугаарт, эмнэлгээс төрөл бүрийн халдварт өвчний бохир тарах боломжтой учраас бохир халих нь байж болшгүй зүйл. Хальсан тохиолдолд Нэгдсэн эмнэлэг наад зах нь 2-3 сая төгрөгийн торгууль тавина. Мөн халдваргүйжүүлэх, хөрс бохирдолтыг арилгаж, сэргээхээс эхлээд олон үйл ажиллагаа явагддаг. Гэтэл энэ цооногийг хувийн компаниуд авч хашаа барьснаас эмнэлэг бохироо соруулж чадахгүйд хүрсэн. Хэлэхээр Байгаль орчны яамнаас манайх га газраа хэмжээгээр нь авч байна гэж тайлбарладаг. Улсын байгууллагын бохирын зогсоолын талбайг гаргаж өгөх хэрэгтэй байна. Зарим компани аялал жуулчлалын чиглэлээр авчихаад дараа нь дуртай зүйлээ барьдаг.

Хэрэв энд барилга үйлдвэрлэл явагдвал хөрсний шороо тоос их хэмжээгээр босч эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүст нөлөөлнө. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нь авсан газраа дураараа сунгадаг. Бусдын эрүүл энхийг сахиулж байгаа эмнэлгийн газрыг авахаар шахаж, дарамталж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт, дархан газар гэдэг утгаараа газар талбайгаа бодолцох, барилга байгууламж барихад голын голдрил, замын голдрил, янз бүрийн хүчдэлийн шугамууд, ус сувгийн далангуудыг дайруулж барих хуулийн заалт байхгүй, хориглосон байдаг. Гэтэл энэ хэрэгжихгүй байна. Энэ эмнэлгийн цэвэр усны даланг 2-3 компани хуваагаад авчихсан.
 
Зууны мэдээ
Р.Оюун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2015-09-30 07:31:29
    yasan cn zambaraagyi szunaltai uls um,kompiudad zobceerel ogson nohdiig sziitgemeer bn,ulsiin emnelgiin gazriig hulgaildag kompanid hatyy hariuclaga tooc,ezeng...
    178.43.197.214
    Мэдэгдсэн Хариулах
  • ааааааааааааа 2015-09-23 03:30:15
    АТГ наад газар авсан хүмүүсийг шалгаач нэлээд их НО НОЦ гарч ирнэ дээ.
    203.194.116.23
    Мэдэгдсэн Хариулах