Хуульчийн  боловсрол эзэмших асуудлаар Цэц хуралдана
Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангаж, 4 жилээс багагүй хугацаагаар суралцсан байхаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулжээ. Гэвч энэ нь Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох иргэний эрх болон Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг тус тус зөрчсөн байна гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Энэ мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан  энэ сарын 23-ны өдөр буюу өнөөдөр болно.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.