Монголын пауэрлифтингийн холбоо мэдээлэл хийнэ

10:00 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркийн 302 тоотод олон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын талаарх "Олон улсад мэдлэгээ сорьё, амжилтаа таниулъя" семинар болно.

11:00 цагт Спортын ордны дөрвөн давхарт монголын пауэрлифтингийн холбооны баг тамирчид ДАШТ, ААШТ-д оролцох талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Замыг гэрэлтүүл” эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө цуглааны талаар мэдээлэл хүргэнэ. 

11:30 цагт Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан “Бага оврын цэвэрлэх байгууламж”-ийн нээлтийн үйл ажиллагаа тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах Гордок тосгонд болно.

11:40 цагт Чингисийн талбайд Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд "Монгол төрийн их дуулал" хүндэтгэлийн тоглолт болно. Энэ үеэр "Хубилай хааны цэнгэлийн ордон" симфонийг 261 хөгжимчид тоглох юм. 

12:00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт "Америкийн орчин үеийн бүжгийн үдэш" тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

14:00 цагт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн урлаг танхимд мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй "Хүний төлөө зөв тус" аяны хүрээнд "ЕБС-ийн сургалтын орчин, ширээ сандал, сурагчийн цүнхний стандарт, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт" сэдэвт үзүүлэх сургуулилт, зөвлөн туслах арга хэмжээ болно.

14:00 цагт Бест Вестерн Туушин зочид буудалд Улаанбаатар хотноо хуралдаж байгаа Олон улсын пресс клубуудын холбооны ээлжит ерөнхий ассемблейн төлөөлөгчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

16:00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл НҮБ –ийн ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын /UNITED NATIONS International labor organization/ Бангкокт төвтэй 24 орныг хамарсан Ази, номхон далайн бүс нутгийн Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй УИХ дахь Эмэгтэй гишүүдийг төлөөлж уулзана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.