Моно жүжгийн Олон улсын фестиваль Монголд болно
Монголын моно жүжгийн төвөөс санаачлан Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, “Монгол мөрөөдөл” клуб хамтран зохион байгуулж буй "The Parade of Winners" буюу "Ялагчдын цуваа" моно жүжгийн олон улсын фестиваль энэ сарын 30-наас аравдугаар сарын 6-ныг дуустал Улаанбаатар хотод болно.

Уг  фестивальд  Герман, Латви, Молдав, Швед, Украин, Киргызстан улсын жүжигчид урилгаар оролцох аж. Мөн энэхүү наадам Монголын драмын урлаг, Монголын моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих боломж олгож буйгаараа онцлог аж. Наадмын салхийг энэ сарын 24-нд МУСТА Ц.Баясгалан "Би Эдит Пиaф байна" жүжгээрээ  хагалах аж. 
                                            С.Цээл
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.