Ерөө, Хүдэрийг холбосон замын ажлыг концессын гэрээгээр хийнэ
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сумыг холбосон 104.5 км хатуу хучилттай авто зам тавих  ажлыг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК, “Пик девелопмент” ХХК, "Кью Эс Си" ХХК-иуд хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тухайн компаниуд  Засгийн газрын концессын гэрээгээр  хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэх аж. Энэхүү хатуу хучилттай авто замын ажил  эхлээд хоёр хонож байгаа ч  Ерөө сумынхан  ажлын явцын талаар “Ийм хурдаар ямар нэгэн саатал гарахгүй  ажиллавал  хугацаанаасаа өмнө ашиглалтад өгөх боломж харагдаж байна” гэж дүгнэж байгаа аж. 

Ерөө, Хүдэр сум нь ОХУ-тай хиллэдэг юм. Урьд нь тус сумдыг зорьж буй иргэд 4-5 орчим цагийг энхэл донхолтой замаар зорчиж байж хүрдэг байсан бол  одоо тэр цаг ард үлдэх нь. 
С.Цээл
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsogoo 2016-12-26 03:30:25
    ihk namag chiig ikhtei gazar yum baigaan zuv tekhnologoor chanartai sain bariasai urt udaan nastai zam barihkiig eruue duu
    193.57.67.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Жамц 2015-09-22 13:40:40
    Ёстой зөв ажил байна
    103.26.195.81
    Мэдэгдсэн Хариулах