МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ыг чуулганы хуралдааны төгсгөлд МАН-ын бүлэг өнөөдрийн хэлэлцэх бүх асуудлаар завсарлага авч байгаагаа мэдэгдэв.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бид 2008 онд 45 суудалтай байхдаа 25 суудалтай АН-ыг сонсдог, завсарлага авахад нь хугацаагүй завсарлага өгдөг байсан. Харамсалтай нь өнөөдөр парламент дахь эрх баригчид хүч түрж байна. Эцсийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг муудлаа. Ажилгүй, орлогогүй боллоо. Эдийн засгийг унагалаа. Хуулиа зөрчөөд хамгаалаад явж байна. ЭЗХ-ийн сайдыг  огцруулах асуудал дээр хууль зөрчөөгүй гээд байгаа. Хуулийн төсөл өргөн барьсанаас хойш 14 хоног өнгөрч, хууль зөрчигдөөд байна. Өнөөдөр бид горимын санал гаргасан. Гэтэл хориглолоо. Бид та бүхний алдааг засч, зарлуулах гээд л явж байна. Бурууг бидэн рүү битгий чихэж бай. Ингээд МАН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй гэдгээ албан ёсоор хэлье гэлээ” гэсэн юм.

Үүний дараа санал хураахад гишүүдийн 85 хувийн саналаар ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндоржийг томилохыг дэмжсэн юм. Харин  үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга “Та бүхэн хууль зөрчиж санал хураалт явууллаа. ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэнгүй.  Тиймээс бид өнөөдрийн хэлэлцэх бүх асуудлаар завсарлага авч байна” гэснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.