Чөлөөт, сонгомол бөхийн төрөлд 37 орны 118 тамирчин Олимпын эрхээ аваад байна
Энэ сарын 7-ноос 12-ны өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотод чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. 2015 оны дэлхийн аваргад 110 гаруй орны эрэгтэй, эмэгтэй 650 орчим тамирчин оролцсон юм.

Олимпын өмнөх жилд зохиогдсон дэлхийн аваргад манай гаргийн бүх шилдэг бөхчүүд хуран цугларсан байлаа. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд бүтэн багаараа өрсөлдсөн. Тэдгээрээс эмэгтэйчүүдийн 63 кг-д 2012 оны Лондонгийн зуны Олимпын наадмын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 60 кг-д 2014 оны дэлхийн аваргын алт, 2014 оны Азийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг- ОУХМ Б.Номин, 74 кг-д П.Өнөрбат нар мөнгө, 57 кг-д ОУХМ Э.Бэхбаяр хүрэл медаль хүртсэн.

Мөн нийт зургаан Олимпын эрх авчээ. Харин эмэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын дэд байр эзэлсэн С.Цэрэнчимэд Олимпын эрхээ аваагүй. Учир нь түүний жин Олимпын хөтөлбөрт багтаагүй аж.

Одоогийн байдлаар “Рио 2016”-гийн сонгомол, чөлөөт бөхийн төрөлд оролцох эрхийг ОХУ 12, Азербайжан 11, Иран 8, Монгол 6, Япон, Украйн, АНУ 5, БНХАУ, Гүрж, Турк 4, Швед, БНАСАУ, Казахстан, Болгар, Армени 3, Беларусь, Канад, Колумб, Куба, Финланд, Герман, Узбекистан 2, Алжир, Бразил, Дани, Эстони, Франц, Унгар, Энэтхэг, Итали, Кыргизстан, Латви, Голланд, Нигери, Румын, Серб, БНСУ-ын тус бүр 1 тамирчин аваад байна.
Монголын тамирчид дэлхийн аваргаас зургаан эрх авсан бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Казахстаны Астана хотод болох Азийн бүсийн тэмцээн болон 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 24-ны өдрүүдэд Улаанбаатар, 2016 оны тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотод болох Олимпын эрх олгох тэмцээнд оролцоно.
 
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.