Шастаковичийн 9-р симфони эгшиглэнэ
Энэ жил Солонгос Монголын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улсын Филармони Солонгосын уран бүтээлчид хамтран тоглолтууд тавьж байгаа билээ.

Солонгосын Ну Тэ Чол удирдаачийн удирдлага доор Монгол, Солонгос, ОХУ-ын хөгжимчдөөс бүрдсэн олон улсын оркестр байгуулан Улаанбаатар-Улан Үдэ-Сөүл маршрутаар аялан тоглолт хийж байгаа.

Ээлжит тоглолт болох“Эв нэгдэл-Их хүч” концерт Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран БНСУ-ын Мокпо хотын симфони найрал хөгжмийн удирдаач, захирал Yunil Jin, төгөлдөр хуурч Hyonok moon, төгөлдөр хуурч Hyunsoo Cho нар ирж уран бүтээлээ Монголын сонгодог хөгжим сонирхогчдод хүргэнэ.

Тоглолтод Шастаковичийн алдарт 9-р симфонийг  болон Франсис Пулёнкын хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг тоглоно.
Тоглолт: 2015 оны 10 сарын 03-нд Улсын Филармонийн концертын танхимд 19 цагт.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88004849, 99045517

FB/ Mongolian State Philharmonic


 
Бусдад түгээх
  • gplus