Чингисийн талбайд суурин харуул байрлуулна
Нийслэлд агаарын чанарыг тодорхойлдог суурин 10  байдаг. Тэгвэл  энэ жил Цэвэр агаар сангийн хөрөнгөөр суурин хоёр харуулыг нэмж байрлуулахаар тендер нь зарлагдаад байгаа аж. Чингисийн талбай орчимд агаарын чанарын суурин харуул байдаггүй тул шинээр суурилагдах нэг харуулыг төв талбай орчимд,  харин нэгийг нь Долоон буудлын ойролцоо суурилуулах юм байна.

Дашрамд дуулгахад, АББҮХ-ны 2014 оны хоёрдугаар 17-ны өдрийн 02 тоот тогтоолоор Агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох, хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэх үүднээс тус хорооны ажлын алба тендер шалгаруулж “Аствишн” ХХК-тай 327.5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулан Цэвэр агаар сангаас санхүүжүүлсэн байдаг. Уг төслийн хүрээнд агаарын чанарыг олон нийтэд мэдээлэх үүднээс  суурин 10 харуулын ойролцоо LED дэлгэцүүд байрлуулж, харуулын хэмжилтийн үр дүн шууд дэлгэцэн дээр харагддаг байхаар суурилуулсан юм. Agaar.mn вэб сайт, гар утасны апликэйшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем нь 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг олон нийтэд хүргэх юм.
 
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.