А.Ганбаатар Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогдлоо
Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо /ЗАХБХ/-ны 46 дахь удаагийн Гүйцэтгэх хорооны хурал БНАСАУ-д есдүгээр сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлын үеэр ЗАХБХ дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.

Үүнд:
·           ЗАХБХ 13 хүртэлх насны хөвгүүдийн фестиваль наадмыг Гуам улсад энэ оны 11 дүгээр сард зохион байгуулах тухай
·           ЗАХБХ 47 дахь удаагийн Гүйцэтгэх Хорооны хурлыг Япон улсад зохион байгуулах тухай багтсан байна.

Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг ЗАХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгох тухай хэлэлцэн, санал хураахад, олонхын саналаар дэмжигдэж, тэрбээр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогдсон байна.
Зүүн Азийн 10 орныг нэгтгэсэн тус холбооны хуралд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батсайхан нар оролцсон аж. Хурлын дараагаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч RI Jong Mu-тай уулзаж, хоёр улсын шигшээ багууд харилцан нөхөрсөг тоглолт хийх, БНАСАУ мэргэжлийн тоглогчдыг Монголд тоглуулах, Монгол улсаас шалгарсан хүүхэд, багачуудыг БНАСАУ-ын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд хамруулах зэрэг чухал асуудлаар санал солилцож, ярилцсан байна.

2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д айлчлах үеэрээ хоёр талын спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөлбөмбөгийн спортын хөгжилд нэмэр болох хамтарсан бэлтгэл, сургуулилтын талаар ярилцаж байсан юм.
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.