Бид хямд шатахуун хэрэглэх боломжтой
Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд гурав дахин унаж байна. Түүхий газрын тосны үнэ 120 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 40 ам.доллар болтлоо буурсан байна. Цаашдаа ч ерөнхий төлвийг харахад 30 ам.доллар орчим болтлоо бууна хэмээн шинжээчид үзэж байна. Нефтийн үнэ буурсантай холбоотойгоор дэлхийн ихэнх оронд шатахууны үнэ буугаад байгаа. Европын холбооны улсууд болон АНУ-ын бүх л мужид шатахуун болон дизель түлшний үнэ литр тутамдаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40-60 центээр бууж хэрэглэгчид хямд түлшний жаргалыг эдэлж  байхад манай улсад шатахууны үнийг буулгах талаар хэл чимээ алга.

Баян гэхэд дэндүү баян бид чинь 120 ам.доллар байсан үеийнх нь үнээр шатахуунаа худалдан авч байна.

Бид хямдхан шатахуун хэрэглэх бүрэн боломжтой хэмээн судлаачид хэлж ярьсаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бүлгийн дарга С.Бямбацогтын хамт шатахууны үнийг буулгахыг Засгийн газраас шаардаж, Р.Жигжид сайдад асуулга тавьсан юм.  Шатахууны үнэ унаж байгаа энэ үед Засгийн газар онцгой албан татвараас 100 хувь чөлөөлбөл шатахууны үнэ 50 хувиар хямдрах боломжтой гэж тэд үзэж байна.
 
2015 оны нэгдүгээр сард УИХ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг валютаар биш төгрөгөөр тооцож, ингэхдээ 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авдаг болсон нь ам.долларын ханш 1990 төгрөгт хүрсэн өнөөгийн нөхцөлд импортлогчдод томоохон хөнгөлөлт болж байгаа юм. Мөн шинэчлэлийн Засгийн газар 3,5 их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, үүнээс “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортолдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй өгч, Монголбанк нефть импортлогчдод ам.долларыг зах зээлийн ханшнаас хямд үнээр олгосон ч бид хямдхан шатахуун хэрэглэж үзээгүй, чадаагүй.

Үнэн хэрэгтээ тус хөтөлбөр хэрэгжсэнээр шатахууны үнэ буураагүй юм. Нефть импортлогч компаниуд бага хүүтэй мөнгө аваад дууссан билээ. Угаасаа бизнес эрхлэгч байгууллага ашиг орлогоо бодохоос ард түмнийг бодох ёсгүй байх.
 
Өнөөдрийн хувьд үнэхээр онцгой албан татвараас чөлөөлөөд шатахууны үнэ буудаг бол тэр татварыг авах хэрэг байна уу? Татвар аваад ч бид цалингаа нэмж, хямд эрчим хүч хэрэглэхгүй байгаа шүү дээ. Хэрэв татвараас чөлөөлчихвөл монголын бүх ард түмэнд хүртээлтэй зүйл болох бус уу. Шатахууны үнэ буураад ирэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нүүрс, цахилгаан гээд л бүхий л зүйлийн үнэ буурах талтай. Иргэдэд хамгийн ойр байдаг нийтийн тээвэр болон таксины үнэ ч бууж болно. Гуравхан сая ард иргэддээ дэлхийд байхгүй өндөр үнэтэй шатахуун хэрэглүүлж байхаар татвараа болиод олуулаа хямд шатахуун хэрэглэх боломжтой юм байна шүү дээ.
 
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tetgevriin hugshin 2015-09-22 18:26:48
    Ene onii tetgevriin nemegdliig shatahuunii ontsgoi tatvaraas gargaj baigaa. Ta naraas bolj bi tetgevree buuruulahuu? Zadartsgaarai, nusan juruud mini
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах
  • AAH 2015-09-22 14:45:25
    Бизнес эрхлэгчид тулшээ бооний унээр буюу 1350 тогрогоор авч бгаашдээ 400 тогрог буурсаныг бичээч
    122.201.22.12
    Мэдэгдсэн Хариулах
    • Chamd 2015-09-22 17:31:19
      Hudalaa 92 1660 l bnleeshdee
      112.72.13.141
      Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-09-22 06:00:17
    Удахгүй сонгууль болно олгарки 200 гэр бүлийн хэмжээнд л бидний хармаа руу лавхан гараа шургуулах тэгээд л тэр шүү дээ
    112.72.13.9
    Мэдэгдсэн Хариулах
  • fsd 2015-09-22 04:06:16
    tegj amjihgvi l de archaagvi yumnuud 3 say hvn bvgd shatahuun hereglehgvi ni oilgomjtoi
    202.131.238.123
    Мэдэгдсэн Хариулах
  • жоло 2015-09-22 02:06:26
    Улан үдэд гэхэд л АИ92 бензин 1100 төгрөгөөр зарагдаж байна шүү дээ
    119.40.98.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ner 2015-09-22 01:37:04
    Tsadaagui bgaa. Tsadah ch ugui buulgaj chadah nuhdvvd.
    58.218.185.170
    Мэдэгдсэн Хариулах