ХХОАТ-ын хөнгөлөлтийг цалингийн доод хэмжээнээс эдлэх боломжтой юу
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа билээ. Тус холбооноос иргэдийн орлого огт нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдсэн гэдэг тооцоо судалгааг тэд гаргажээ. Тухайлбал, өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өсөж, 2013 онтой харьцуулахад цахилгааны үнийг оруулахгүйгээр тооцоход нийслэлд нэг өрөө байрны сарын төлбөр 55,8 хувиар, 2 өрөө байрны төлбөр 56,4 хувиар, 3 өрөө байрны зардал 86,1 хувиар тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутны 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр дунджаар 25 хувиар өссөн байна.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан хямралыг хохирол багатай даван туулах, бага орлоготой ажиллагчдын татварын хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлсний худалдан авах чадварыг сэргээх асуудлуудаар Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, эрх бүхий байгууллагуудад шаардлага хүргүүлсэн билээ. 

Тэгвэл энэхүү шаардлагад иргэдэд хамаатай олон зүйл байгаагаас УИХ-д хүргүүлсэн мэдэгдэлд “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах”-ыг шаардсан байв. 
Мөн Засгийн газарт хүргүүлсэн шаардлагадаа “Иргэдийн цалин орлого, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг хамгаалах, сэргээх арга хэмжээг яаралтай авах, үүний тулд гурван талт хэлэлцээрийн “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх” тухай 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэхийг шаардсан байсан. 
Хэрэв энэ шаардлагыг эрх баригчид хүлээн авч биелүүлбэл та бидний цалингаасаа төлдөг ХХОАТ-ын 10 хувийн төлөлтийг нийт цалингаас бус цалингийн доод хэмжээнээс төлөх буюу хөнгөлөлтийг ч бага цалинтай иргэн эдлэх боломж гарч ирнэ гэсэн үг. 
Тэгвэл “Хувь хүний орлогын албан татвар” гэж юу вэ гэдэг асуудалруу оръё.
Энэ нь хувь хүний хөдөлмөр эрхлэх, хөрөнгө түрээслүүлэх, хөрөнгө борлуулах зэрэг бүхий л орлогод ногдох албан татвар юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар энэхүү татварыг зохицуулдаг бөгөөд уг татварыг ногдуулахдаа мөн тухайн татвар төлөгч хувь хүний татвар ногдуулах орлогыг тодорхойлдог байна. 

Тодруулбал, та орлого татвараа өөрөө тодорхойлж өөрөө төлөх бол юуны түрүүн татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагатай. “Хувь хүний  орлогын албан татвар”-ыг хэн төлөх ёстой вэ гэвэл хувь хүний орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлд зааснаар, тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон,  орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэгтэй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, эсвэл харъяалалгүй хүн тус татварыг төлнө. Харин та бидний  орлогод татвар ногдуулдаг арга хэлбэрийн хувьд, хоёр  хэлбэрээр ногдуулан төлүүлдэг бөгөөд нэгд, Танд зохих орлого олгож буй аж ахуйн нэгж, байгууллага таны татварыг ногдуулаад бас танаас суутгаж төсөвт шилжүүлдэг.

Үүнд, таны авч байгаа цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, нэмэгдэл хөлс, төрөл бүрийн нэмэгдэл, амралтын олговор, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад олсон орлогод уг татварыг ноогдуулан суутгадаг. Ингэхдээ сарын цалингаас ХХОАТ-ыг  суутган тооцохдоо олгохоор тооцсон цалингаас Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл буюу хуулийн дагуу хувь хүний өөрийн төлөх 10 хувийг хассан дүнд ХХОАТ-ыг 10 хувиар тооцон ногдуулдаг. Энэ дүнгээс Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт болох сарын 7000 төгрөгийг хасаж татварын дүнг гаргадаг байна. Харин Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хувь хүн цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогод ногдох жилийн албан татварт 84000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй.

Тэгвэл МҮЭХ-ны шаардаж буйгаар энэхүү хөнгөлөлтийг бид нийт цалин орлогоос төлсөн  байдлаас бус цалингийн доод хэмжээгээр тооцож ХХОАТ-аа төлөөд түүнээс энэхүү хөнгөлөлтийг эдэлнэ гэсэн үг. Ингэвэл бидний төлөх ХХОАТ—ын хэмжээ багасч, гар дээр үлдэх мөнгө нэмэгдэх юм. Энэ нь хувиараа нийгмийн даатгал, төлөгчдөд ч хамаатай. 

Өнөөдөр бид ХХОАТ төлснөөр өөрийн орлого болон банкнаас авсан зээлийн хөрөнгөөр өөртөө анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдан авсан бол, мөн их дээд, тусгай мэргэжлийн сургуульд сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн төлбөр гэх мэтийн хуулиар олгогдсон 13 төрлийн чөлөөлөлт, 6 хөнгөлөлтийг тухайн жилд төлсөн татвараас хөнгөлүүлэх, чөлөөлүүлэхээс гадна, илүү төлсөн татвараа дараагийн жилд төлөх татварт суутган тооцуулах, эсвэл төсвөөс буцаан авах боломжтой байдаг.   Энэ талаар Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16; 24 дүгээр зүйлд заасан байдаг. Тэгэхээр Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-12-23 06:27:42
    kkk NDaatgaliin 10% chuluulugdunu gechihjee ylgaagui l uls avch baij deerees ni ajil olgogchoos 11-13% bas l tatvar bol bosoj irehgui shuu
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зулаа 2017-11-29 09:53:12
    нийгмийн даатгал төлдөггүй байжээж ХАОАТ гээд 40000 төгрөг суутгаад байх юм .НДТ юм чинь татвар өгч болдог юмуу хэлж тус болооч
    202.179.25.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-09-22 11:11:51
    Huvi hunii orlogiin alban tatvariig 5 huvi bolgoh heregtei eruul mendiin daatgaliig 0 leh heregtei ugaasaa ur shimiig ni hurtej chadahgui hogiin ed
    202.131.227.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зо 2015-09-22 07:20:23
    Татварын хөнгөлөлтийг өөрчилмөөр байна 7000 ыг нэмж 19200₮ болгоё
    43.242.242.237
    Мэдэгдсэн Хариулах