УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны туршид ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг хэлэлцэв.  Ингээд  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилохыг  хуралдаанд оролцсон 34 гишүүн зөвшөөрч, 85 хувийн саналаар томиллоо.

Ш.Түвдэндорж нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн 5-р дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн байна. Хуульч, улс төрч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор
Тэрбээр 1984-1990 онд Ардын армийн 124-р ангийн салааны захирагчаар ажиллаж байгаад 1992-1996 онд МҮАН-ын дүүргийн дарга, 1996-1999 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан байна.

Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар  Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nergui 2014-06-16 05:29:40
    Mergejliin huneer tavia geed tatgalzah chadvr alga uu?, salvaraa medehgui huneer taviad dampuursan salvaraa buur unagaah bolloo yana daa mal aj ahuin oron gedeg
  • bataa 2014-06-12 10:08:57
    davxar deeleee tailax bish, buur 3 davxar deeltei bolloo doo.
  • зочин 2014-06-12 09:28:17
    Дан дээлтэй гарсан юмсан даараа болов уу яагаа бол.......
    • зочин 2014-06-12 09:29:01
      Давхар дээлтэй болоод ирэхээр даарах ч гайгүй болсон доо
      • зочин 2014-06-12 09:30:02
        Давхрын давхар дээлтэй боллоо, бүтэж үхэхгүй л байгаасай. Түвдэндоржоо