Орхончууд  спортын есөн төрлөөр өрсөлдөнө
 “Бага олимпоос их олимпын оргил өөд” гэсэн уриатай  спортын наадмыг эрдэнэтчүүд  зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 7-11-нд Орхон аймагт болох уг наадам жүдо, чөлөөт бөх, үндэсний бөх, волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, мини марафон, ширээний теннис, шатар гэсэн спортын есөн төрлөөр болох юм.

Уг наадам аймгийнхаа сум, багийн иргэдийн спортоор хичээллэх идэвх санаачилгыг сэргээх, авьяаслаг, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх зорилготой аж.  Мөн  2016 оны Бразилын олимпод оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа Монголын баг тамирчдаа дэмжих зорилготой  бөгөөд тус наадамд  Орхон аймгийн удирдлагууд, спортыг дэмжигч байгууллагууд ихээхэн ач холбогдол өгч  байна. 
 
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-09-22 05:30:33
    Ug n saihan l naadam boloh n. gehdee id ubliin beltgel hiideg uer um daa
    202.131.7.199
    Мэдэгдсэн Хариулах