Газар дундын тэнгист амиа алдсан цагаачдын тоо 2600 хүрчээ
Туркээс Грекийг чиглэх дүрвэгсдийг суулгаж явсан завь өнгөрсөн бямба гарагт Грекийн Лесбос арлын хойд этгээдэд живжээ. Грекийн эргийн хамгаалалтын ажилтнууд осол болох үед 13 хүнийг аварсан бөгөөд бусад зорчигчдыг ор сураггүй болсонд тооцож, эрлийн ажлыг явуулж байгаа гэнэ.
 
Лесбос зэрэг Грекийн арлуудыг иргэний дайны хөлд удаан хугацаанд нэрвэгдсэн сирийн дүрвэгсэд олноор зорин очиж байгаа юм. Улмаар илүү сайн сайхан амьдрал хайн Европын орнуудыг зорьж, эгейн тэнгисийг гатлах замдаа амиа алдах цагаачдын тоо ч буурахгүй байна. Энэ сарын эхээр гэр бүлээрээ Туркээс Грекийн Кос арлыг чиглэн явж байгаад замдаа сууж явсан завь нь живсний улмаас нас барсан гурван настай Алан Курди хүүгийн цогцос туркийн эргээс олдож, түүний зураг сошиал медиагаар цацагдан дэлхий нийтийг цочирдуулж, улмаар Европын тэргүүнүүд дүрвэгсдийн эсрэг бодлогоо зөөлрүүлэхэд хүрсэн юм. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр Туркийн баруун эргээс дөрвөн настай сири охины цогцос мөн олджээ. Ерөнхийдөө энэ жил гарсанаас хойш газар дундын тэнгист амиа алдсан цагаачдын тоо 2600-д хүрчээ.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.