Газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн бүртгэлийн хугацааг сунгалаа

Дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлд 22 байршил заагдсаны 16 нь Сонгинохайрхан дүүргийнх юм. Гэтэл газар өмчлөхөөр сонгогдсон иргэд дүүргийнхээ газрын албанд энэ сарын 23-ны дотор багтаж хандаж, бүртгэлээ хийлгэх учиртай нӨХГ-аас анхааруулсан билээ. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд хэт их байгаагаас энэ өдрүүдэд тус дүүргийн газрын албанд оочер дараалал үүсч, ихэд ачаалалтай ажиллаж байгаа билээ. 

Тус бүүртгэл энэ сарын 10-аас эхэлсэн бөгөөд одоогоор тус газрын албаар дамжуулан найман мянган иргэн бүртгүүлээд байгаа ажээ. Иймээс иргэд хичнээн оочер дараалал үүсгэж байгаа ч хугацаандаа амжихааргүй болсон тул  бүртгэлийн хугацааг ирэх аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл сунгасан байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.