Украины цагдаагийн газар В.Путинг шалгаж эхэлжээ
Украины өмнөд этгээдийн Крымд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчилж, энэ үеэрээ Италийн шадар сайд Силвио Берлусконигийн хамт нэг шил нь 100 мянган ам.долларын үнэтэй сайн чанарын дарсыг уусан гэнэ. Гэвч энэ хэргийн улмаас тэднийг Украйны мөрдөн байцаагчид хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 
С.Верлускони энэ сард хувийн ажлаар Крымд зочлох үедээ алдартай Дарсны үйлдвэр Массандрад саатаж, 1775 онд Испанийн Жерез де ла Фронтерад үйлдвэрлэгдсэн нэг шил дарсыг В.Путин ерөнхийлөгчтэй хувааж уусан байна. Энэ дарс нь 19 дүгээр зууны өмнө хагаст Кавказын удирдагчаар ажиллаж байсан Михаил Воронцовын хувийн цуглуулгад байсан эд аж. Өнгөрсөн жил ОХУ Крымыг цэргийн хүчээр нэгтгэх үед Массандрагийн үйлдвэр ч тус улсын мэдэлд пшлжсэн. Гэвч Украины цагдаагийн алба хаагчид В.Путин, С.Берлускони нарыг уг дарсыг уусанд хэрэг үүсгэж, “Засгийн газрын өмчид дураараа халдсан” гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.
 
Мөрдөн байцаагч Назар Холодницкигийн хэлж байгаагаар “Тэрхүү дарс Крым болон Масандрагийн алиных нь ч өмч биш. Харин бүх Украины ард түмний өмч юм” гээд түүнд ногдох өртгийг 100 гаруй мянган ам.доллартай дүйцнэ хэмээн мэдэгдсэн байна. С.Берлускони, Ерөнхийлөгч В.Путин нар удаан хугацааны турш дотно харилцаатай байж ирсэн бөгөөд тэд энэ сард Крымд уулзсаныг Украйны Засгийн газраас хүчтэй эсэргүүцэж байв. ОХУ-ын телевизүүдээр нэвтрүүлсэн тэдний дарсны үйлдвэрээр зочилж буйг харуулсан бичлэгт С.Берлускони Ерөнхийлөгч В.Путинд хандан сайн чанарын нэг шил дарс “уувал ямар вэ” хэмээн санал тавьж буй нь бичигдсэн байсан юю.
 
Монголын мэдээ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эр хүн 2016-02-23 03:55:10
    нохой бөөснүүд юу ч хийгээд аврага барыг яаж ч чадахгүйгээс хойш мөрөөдөцгөөж л байхаас
    59.153.114.181
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2016-02-23 02:23:20
    jinhene er hvn aguu ornii udirdagch hvn iim undaag uudag ym ura uraa uraaaa
    103.10.22.36
    Мэдэгдсэн Хариулах
  • нусгай жураас 2015-09-22 13:19:40
    Путин урт наслаарай, удаан жаргаарай
    202.179.29.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Балт 2015-09-22 08:40:37
    Жинхэнэ эрчүүд л байна. Тэдэн шиг найруулсан спирт уугаагүйд нь атаархсан л байна.
    150.129.143.116
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-09-21 10:17:32
    (y)
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах