Грект ээлжит бус сонгууль боллоо
Грекийн Парламентын ээл­жит бус сонгууль өчигдөр боллоо. Энэ удаагийн сон­гуульд гол өрсөлдөгчөөр зүү­ний үзэлт намуудын нэгдэл болох СИРИЗА эвсэл ялалт байгуулах магадлалтай гэж тооцогдож байна. 

Энэхүү эвс­лийг өнгөрсөн зун Европын холбооноос гарах эсэх асууд­лаар бүх нийтийн санал хураалгаснаараа олон нийтэд  танигдсан, Ерөнхий сайд асан А.Ципрас толгойлж байгаа юм. Мөн Парламентын дарга асан Вангелис Меймаракисын тэргүүлсэн “Шинэ ардчилал” намыг гол өрсөлдөгчөөр нь нэрлэж байна. Мөн Ерөнхий сайд А.Ципрас Европын хол­боотой хэлэлцээ хийхдээ олиг­той үр дүн гаргаж чадаагүй гэсэн шалтгаанаар СИРИЗА эвслээс салан тусгаарласан “Зүүн жигүүүр” ч цөөнгүй сон­гогчийн дэмжлэгийг хүлээнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Засгийн газрын тэргүүнээр сонгогдсоныхоо дараа “Ев­ропын холбоо үзүүлэх ёс­той тусламжаа цаг тухайд нь үзүү­лэхгүй бол холбооноос гарна” хэмээн эх оронч мэдэг­дэл хийж, хүчирхэг бие хүн шиг харагдаж байсан А.Ципрас бүх нийтийн санал асуулга өөрийнх нь хүссэнээр  гарсан байтал хэ­лэлцээрт ха­риуцлагагүй  хан­даж, ЕХ-ноос тулгасан хатуу чанга дэг жур­мыг баримтлахаар хүлээн зөвшөөрсөн нь СИРИЗА эвсэл задрах, улмаар Засгийн газар, Парламент тарах шалт­гаан болсон юм. 

Шинжээчдийн үзэж бай­гаагаар, А.Ципрас гэрээнд нэ­гэнт гарын үсэг зурж, шаард­лагыг хүлээгээд авчихсан учир өөр Парламент бүрдлээ ч нөх­цөл байдлыг эргүүлж чадах­гүй аж. 

Еврокомиссын тэргүүн Ж.К.Юнкер энэ  сарын 9-ний өдөр Брюссельд хийсэн мэдэг­дэлдээ “Хэрвээ Грект шинэ Засгийн газар бүрэлдээд, тэр нь өмнө нь хийсэн тохи­роогоо буцна гэх юм бол Грекийг Евробүсд үлдээх бо­длоо­соо татгалзана” гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ нь шинэ засаг гараад мөнгөний хатуу бодлогыг зөөлрүүлэх байх гэсэн грекчүүдийн итгэл найд­вар билэх найдвар маш бага гэдгийг харуулж байгаа юм.  
 
Монголын мэдээ
Х.Батсайхан

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.