Өмгөөлөгч Ц.Цэрэнжээ: Нүүрс хөтөлбөрөөс ард түмэн биш энэ гурван хүн л хохирлоо

Л.Гансүх гэмт хэрэг хийгээгүй гэдэг нь шүүх хурлын үеэр нотлогдлоо. Энэ гурван хүн яаж ч хуйвалдаад үнийн зөрүү, жингийн зөрүүг үүсгэх боломжгүй. Эдгээр хүмүүсийг хамаарал бүхий хүмүүс хэмээн яллаж байгаа ч хуульд энэ талаар буруутгах нэг ч үг байхгүй. Та мэдээ авч байгаа биз дээ. Үнийн зөрүү нь зохиомол зүйл. Гэрч нь өөрөө ирээд “Шахалтаар хэлсэн. Шахсан хүнээ хэлмээргүй байна” гэж хэлсэн. Үүнээс илүү яах юм бэ?, энэ хүмүүс чинь. Яагаад өнөөдөр прокурорууд 10-аад хайрцаг юмыг цаанаа нуучихаад авч ирэхгүй байгаад байгаа юм. Яагаад прокурорууд өнөөдөр Монгол Улсын иргэнийг яллаад зогсож байгаа юм. Энд хүний хэргийг илрүүлэх гэсэн зүйл байхгүй. Улс төрийн зорилгоор Л.Гансүх гэдэг хүнийг л яллах гэж байгаа. Тэрнийх нь хоморгонд энэ хоёр сайхан залууг хохироож байна. Нийгмийн сэтгүүл зүйг эргүүлдэг, тэгж байгаад хэлмэгдүүлдэг зүйл л яваад байна.

Авлигалтай тэмцэнэ гэдэг асуудлаар нийгмийн сэтгэл зүй дээр тоглолт явагдаж байна. Ийм учраас замдаа таарсан болгоныг арчаад явж болно гэсэн юм л явж байна. Ийм байдлаар бид авлигатай тэмцэхгүй ээ. Хичнээн хүний амь нас, эрүүл мэндээр тоглож байна.

Яагаад манай прокурорын байгууллага үүнд дүгнэлт хийхгүй байгаа юм бэ. Жингийн зөрүүний асуудал. Ийм асуудал нүүрс хөтөлбөр эхлэхээс өмнө ч байсан, одоо ч байгаа. Энэ бодитой юм. Үүнийхээ шалтгааныг олоогүй байж хаа хамаагүй гурван хүнийг энд суулгаад шүүж байна. Яаж энэ гурван хүн хуйвалдаж жингийн зөрүү гаргах юм бэ. Харин жингийн зөрүү, нүүрсний хорогдлын зөрүү ярих гэж байгаа бол Багануур ХК-тай ярих ёстой.

Энэ хөтөлбөрөөс ард иргэд хожсон. Багануур чулуутай, шороотой, нунтаг нүүрстэй чигээр нь хутгаад өгдөг байсан. Айлын эзэн нүүрсээ гэрийнхээ гадаа аваачаад орны пүршин дээр шигшээд нунтагаа хаягдал болгоод авдаг нь үнэн шүү дээ. Энэ байдлыг л хөнгөлөөд шигшээд, чулууг нь ялгаад, мөнгийг нь иргэдээс аваад Багануур ХК-д өгч байгаа процесс шүү дээ. Нүүрс хөтөлбөрөөс хэн хохирсон юм. Энэ гурван хүн л хохирлоо шүү дээ. Иргэд бол хожсон. Багануур хохироогүй гэдгээ хэлсэн.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-02 14:50:24
    Уранцэцэг шүүгч бас л зориг муутай л байна даа.Бүгдийг нь цагаатгах үндэслэл хангалттай байна ш дээ.
    202.9.40.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Puji 2015-09-22 00:28:49
    Иш энэ манай төрийн, шүүх засаглалын, прокурорын байж байгааг дээ. Даан ч дэндүү юм даа. Шударга засаглал тогтох мөн ч холбайна даа????
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-09-21 09:05:51
    Алтанхуяг найруулагчтай шог гараа, вун инээдмийн түц, шинэ үе, удахгүй энэ мөнө идсэн нөхдүүд ардын баатарууд болно, идсэн мөнгөөрөө цэнгэн хөгжилднө гоё гоё
    49.214.35.156
    Мэдэгдсэн Хариулах
  • sss 2015-09-21 06:56:49
    монголын төр бие биенээ шоронд хийж л байвал санаа амарах юмдаа энэ "3 " хүн бас л ард түмний золиос болж байна уу сайн шүүгч бол зөвийг харуулна
    103.10.23.36
    Мэдэгдсэн Хариулах
  • өөөөөөө 2015-09-21 06:33:43
    энэ хошин шог жүжгээ болио. маск шинэ үе нарын жүжгийг хүмүүс үзэхээ боличино шүү дээ. төр өөрөө хошин шог боллоо.
    203.194.116.23
    Мэдэгдсэн Хариулах
  • cansar 2015-09-21 06:29:01
    ene shuuhiinhen henii gar hol um bol . 3 n ue 7 n ue ni zovj amidarna shuu . iim muuhai um hiij bolohgui dee. buruud gesgeel zaaval irdeg shuu.
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • т1 хүзүүгүй ухаангүй новш шүү 2015-09-21 06:11:40
    Ардчилсан бус улс шүү дээ монгол бол, ардчилал нэрээр цөөхөн хэдэн хүзүүгүй, ухаангүй бүлэг л баяждаг
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах