Чуулганы хуралдаанд хэдэн гишүүн ирсэн бэ
УИХ-ын хаврын ээлжит бус чуулган өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийсэн билээ. Уг хуралдаанаар байнгын хорооноос боловсруулан оруулж ирсэн Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч Байнгын хорооны хуралдаанд гишүүд ирээгүйн улмаас буюу ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаагүй. Иймээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бүрхэгдсэн.

Үүнээс болоод чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой дээрх асуудлыг хэлэлцээгүй. Гишүүдийн ирц ч бүрдээгүй.
Тодруулбал, УИХ-ын чуулганыг хаах хугацаа нэгэнт болсон тул чуулганы хуралдаанд ирц хүрсэн хүрээгүй чуулганы хаалтыг хийсэн юм. 

Сонсох нь ээ, чуулганы хуралдаанд ердөө 15-хан гишүүн ирсэн дуулдана. Ихэнх гишүүд нь хуралдаандаа суугаагүйн шалтгаан нь энэ өдрүүдэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурал болж,  гишүүд түүнд оролцоод завгүй байсантай холбоотой гэх. Ер нь УИХ-ын чуулганы хуралдаан бүтэн ирцээр болж байсан тохиолдол бараг үгүй. Гадаад, дотоодод томилолтоор явах, чөлөө авсан нь байх ч гэлээ тасалдаг хүмүүс бас бий. 

Тэгэхээр өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар гадаад дотоодод томилолттой, ажилтай байсан гишүүдээ хасаад ажилдаа ирдэггүй, хуралдаандаа суугаагүй гишүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй санагдана. Энгийн ажилчид ажлаасаа хоцрох, бүр тасалбал цалингийнхаа хувиар торгуулдаг шүү дээ. Тэгэхээр ажлаа тасалдаг гишүүдэд ч арга хэмжээ авахад буруудах зүйлгүй. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эрка 2015-09-23 15:31:56
    ажил тасалсан бол цалингаас нь хасдаг байлгүй дээ Ариа хасдаггүй юм биш байгаа
    182.160.37.180
    Мэдэгдсэн Хариулах