“Үндэстнийг брэндчилэх нь” хэлэлцүүлэг болно
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Үндэстнийг брэндчилэх нь буюу Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг Гадаад хэргийн яаманд 14:00 цагаас болно.


Хэлэлцүүлэг “Үндэстнийг брэндчилэх нь буюу   Онолын ойлголт ба дэлхийн чиг хандлага”, “Монгол брэнд, боломж, бэрхшээл, онцлог” хэмээх хоёр үндсэн чиглэлээр өрнөж, дүгнэлт хэсэгт “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлого” сэдвээр холбогдох салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцох аж.

Тус хэлэлцүүлэгт чиглэлийн зарим яамд, агентлагийн төлөөллөөс гадна СЭЗДС-ийн судлаачид, МҮХАҮТ, Эдийн засгийн форум, Монголын бизнесийн зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна. 
 
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.