Хууль бусаар бэлтгэсэн 680 куб.метр модыг хураажээ
Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Завхан, Булган, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт Хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх, ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор холбогдох албаныхан шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хууль бусаар бэлтгэсэн 680 куб.метр орчим мод, модон материалыг хурааж, улсын орлого болгожээ. Мөн Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн, Хүдэр, Жавхлант, Заамар сумын 12 иргэнд таван сая төгрөгийн торгууль оногдуулж, 1.90040 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлсэн байна. Мөн Алтанбулаг, Зүүнбүрэн сумын найман хүнийг цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.