Хэргийг хав дарахын учир юун
“Бага тэнгэрийн аманд залуус өөр хоорондоо маргалдсаны улмаас  нэгнийгээ хутгалж хөнөөсөн” гэх аймшигт мэдээ цагдаагийн газарт иржээ. Насанд хүрээгүй, дөнгөж эрийн цээнд хүрэх гэж буй 17-хон настай хүүхдүүдийн эл аймшигт хэрэг 2013 оны наймдугаар сарын 07-ны 23:00 цагийн үед гарсан байдаг. Бүр тодруулбал, олноо “Сод Монгол”-ын гэх Ц.Анандбазарын хүү бусдын гарт хөнөөгдсөн юм.

Уг хэргийг үйлдсэн гэх Д.Чулуунбаатар, Н.Батням нарын зургаан залууг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд энэ сарын 10-нд шүүж Н.Батнямд цаазын ял оноосноор хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн хүн амины хэрэг ийнхүү шийдэгдсэн гэхэд болно. Хэдийгээр эл хэргийн  талаар “Шударга, чанга шийтгэлээ. Мал  муулаад, идэх махаа бэлдчихэж чадахгүй байж  хүн “төхөөрсөн” ийм юмнуудад  зохих ялыг нь  оноолоо” гэж нэг хэсэг нь буюу хохирогчдын талаас үзэж байгаа ч дийлэнх масс “Хэрэг бүхнийг ингэж хурдан, бас  чанга шийддэг бол нийгэмд ийм муухай хэрэг олон гарахгүй гэж үзэж буй. Гэхдээ хэргийн талаар өнөөг хүртэл  мэргэжлийн байгууллагаас ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь  өөрөө асуудал үүсгэж болзошгүй байгаа билээ.

Учир нь эрдэнэт хүний амь насыг егүүтгэсэн эл хэрэг  хэдийгээр ийнхүү шийдэгдсэн ч тухайн үед гэмт хэргийн  араас хошуурч байдаг хэвлэлийнхэн энэ талаар бичиглээгүй, энэ тухай хууль хүчнийхэн болоод хохирогч,  хэрэг үйлдэгчдийн талаас  өнөөг хүртэл ганц ч үг ган хийгээгүй нь нийгэмд хардлага төрүүлж, элдэв  яриа гарахад хүргээд буй юм. Тухайлбал, “Бүгдээрээ томчуудын хүүхдүүд. Тэд нар хар тамхины хэрэгтэй байсан  учраас ийнхүү нууцалж  хэн нь ч ямар ч  юм хэлэхгүй байгаа юм” гэх яриа нэлээд эрчимтэй яригдаж байгаа бол “Хүүхнээс болж муудалцсан гэсэн. Талийгаач бусдыгаа дандаа дарамталдаг байсан гэнэ. Яармагийн “Гурван бүдүүн” гэх атамануудын нэгнийх нь хүүхэд гэсэн. Уг нь сайн найзууд ч хар тамхинд мансуурсан үедээ тийм хэрэг үйлдсэн” гэх яриа олны дунд байсаар байна. Нийгэмд энэ мэт элдэв таамаг яриа газар авч  буй ч “Хар тамхины хэрэгт томчуудын  хүүхдүүдэд  орооцолдсон учраас шүүх хурлыг  хаалттай явуулсан. Хар тамхины хэрэгт  хохирогч, хэрэгтний талууд гэр бүлээрээ орооцолдсон учраас хав дарсан” гэх яриа давамгайлж элдэв хардлага,  таамаг, цуурхлыг улам бүр ч дэвэргэсээр байгаа юм.

Хэрэг гарах үед талийгаач Ц-гийн аав Ц.Анандбазар Монголд байгаагүй гэдэг. Түүнийг 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших гэж байсан ч хууль хүчнийхэн авлигын хэргээр цагдан хорьж, сонгуулийн дараахан сулласан байдаг. Хэдийгээр хэрэг нь хэрэгсэхгүй болон цагаадаж  суллагдсан ч түүнд эх орондоо тайван амьдрах боломжгүй байгаагүй учраас гадаадад байсан гэх яриа тухайн үед гарч байв. Гэтэл Ц.Анандбазарын талаар мөн л элдэв зүйл яригдаж “Тэднийх гурван хүүтэй. Хамгийн болдоггүй, юманд өртчих гээд байдаг нь тэр. Хүүг нь егүүтгэсэн явдал аавтай нь холбоотой байж мэднэ” гэх зэргээр тухайн үед ч,  одоо ч яригдсаар байна.

Элдэв янзын яриа гарах бүрд үр хүүхдээ алдсан ээж аавынх нь сэтгэл эмзэглэх нь мэдээж. Тэгэхээр мэргэжлийн байгууллагуудаас тухайн хэргийн талаар үнэн зөвийг цухас боловч тайлагнах нь зөв баймаар.

Хэрэг гарах үед бүгд насанд хүрээгүй байсан бөгөөд тэднийг бусдын амь насыг “шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгийгээр” хөнөөсөн гэж чанга ялласан ч нөгөөтэйгүүр цаазын ялыг халсан орны тоонд багтдаг хэр нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмд нь “цаазын ял оноолоо” гэж шүүхийн тогтоолыг зарласан нь ард иргэдийн сэтгэлийг чилээгээд буй юм. Гэхдээ даравч дардайж булавч бултайна гэдэг. Тэгэхээр нуусан бүхэн ил болох цаг айсуй нь мэдээж. Гэхдээ хар тамхины хэрэг, ах дүү, аав ээж нь өөрсдөө хамсаатан болчихоогүй л бол хэргийг хав дарахын хэрэг юун.
 
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-04-12 22:10:30
    Хагацал үзнэ гэдэг маш хатуу шийтгэл хэдий ч Ананбазарт энэ шийтгэл зөөлхөн ханджээ
  • zochin 2015-09-21 14:48:24
    Shal hudlaa yum bichij baih yumdaa Tseelee chi haanaas yu sonschood xudlaa medeelel bicheed baigaa yum be? Chi henii yavuulgaar hudlaa medeelel gargavaa?
    103.10.23.39
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!!!!! 2015-09-21 02:30:01
    Хаа хамаагүй таамаг юм бичжээ, энэ сэтгүүлч. Хэргийн гол булхай нь өөр зүйлд бий дээ!!!!! Анандбазарыг хорлох гэсэн маш том хуйвалдаан яваа шүү!!!
    202.179.28.92
    Мэдэгдсэн Хариулах