Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан хориг "бантан" болжээ
Өршөөлийн хууль хэрхэн хэрэгжих вэ гэдэг нь өнөөдөр ч бүрхэг асуудал хэвээр байна. Хаврын чуулган өндөрлөснөөс хойш хоёр удаа ээлжит бус чуулган хуралдаад ч энэ асуудлыг шийдвэрлэж чадсангүй, намрын чуулгантай золгох нь үнэн болов. Мөн Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг цааш хэрхэн урагшлахыг эл чуулганаар хэлэлцэх шийдвэрлэх ёстой байсан ч чадсангүй. Шалтгаан нь УИХ-ын гишүүдэд нь буюу АН, МАХН-ынханд буй. 
Хуулийн дагуу буюу УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Өршөөлийн тухай хуульд оруулах холбогдох нэмэлт, өөрчлөлтийн төслийг Хууль зүйн байнгын хороо боловсруулж, нэгдсэн чуулганаар батлуулах ёстой.

Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн Байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараар ахлуулсан 11 гишүүнтэй ажлын хэсэг гаргасан. Гэтэл энэхүү ажлын хэсгийн зургаа нь Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэн, хүлээн авахаас татгалзсан гишүүд буй. Тэгэхээр эл хориг УИХ-аар дэмжигдсэн ч ажлын хэсгээс нэмэлт өөрчлөлт оруулна гэдэгт эргэлзэхээс аргагүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэгийн тухай хуулийн 31.9-д зааснаар Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор холбогдох нэмэлт, өөрчлөлтийг Байнгын хороо санаачлан батална гэсэн заалттай Ажлын хэсгийнхний оруулж ирж байгаа санал нь үндсэндээ Өршөөлийн хуулийн анхны хувилбар буюу хориг тавигдахаас өмнө ямар байсан яг тэр байдлаар нь буцаагаад хуулийг батлах санал оруулж ирсэн гэх мэдээлэл байна.

Энэ талаар МАН-ын Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Энхбаяр” тав, нэг гэсэн тоог текстээр бичээд оруулж ирж байгаагаас өөрцгүй” хэмээн адилтган зүйрлэжээ.  

Үндсэндээ хуулийн агуулга нь яг тэр чигээрээ, ахиж батлагдах нөхцөл байдал үүссэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгч 10 зүйл, 11 заалт гэмт хэргийн заримыг нь оруулах заримыг нь хасах гэсэн болзолтойгоор хориг тавьсан. Тухайн хэргүүд дээр тухайлсан санал хураалт явагдахгүй байдлаар асуудлыг шийдэх гэсэн санаархал явагдаж байгаа ажээ. Хэрвээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг агуулгыг нь авахгүй, нэмэлт өөрчлөлтийг гуйвуулж хийвэл хориг тавьсны хэрэг ч гарахгүй зүгээр л “бантан” болно гэсэн үг. Магадгүй аль хэдийн бантан болчихсон ч байж мэднэ.

Тэгэхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүдийн зургаа нь Ерөнхийлөгчийн  хоригийг эсэргүүцэгч. Тийм байхад Хууль зүйн байнгын хорооны ажил явахгүй гацсанд гайхаад байх зүйлгүй. Мөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ийн холион бантан хутгаж байхад, чуулганаар яаж хэлэлцэх вэ. 

Энэ бүхнээс нэг л зүйл тодорхой байна. Хаа хаанаа ашиг сонирхлын зөрчил гээч нь яваад байна. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хоригийг хүлээж авбал өршөөгдөх ялтан олдохгүй” гэж  мэдээлж байсан. Тэгэхээр энэ хоригийг анхнаас нь будилиантуулах гэсэн МАХН-ын санаа  хэрэгжиж, үүнийг нь хэрэгжих боломжийг АН-ынхан олгочихжээ гэсэн нь хардлага бус бодит зүйл болжээ. 

Тэгэхээр өршөөлийн хуульд хамрагдана хэмээн горьдлого тээн хүлээн суугаа 1200 гаруй хоригдол, түүний ар гэрийнхэнд дараагийн чуулганыг хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй бололтой. Мөн авлига хээл хахууль, албан тушаалтны хэргүүдийг өршөөхгүй гэсэн Ерөнхилөгч хийгээд ард түмний хүсэл хөсөр хаягдах нөхцөл байдал үүсчээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛ ХҮН 2015-09-23 05:05:31
    АНХНЫ хэрэгтэнгүүдийг хүнд хөнгөн гэлтгүй бүгдийг нь өршөөх хэрэгтэй улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдийг бол заавал төлүүлэх бүлзолтойгоор өршөөчихөө...
    112.72.13.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-09-22 00:07:02
    монголын төр ямар инээдтэй өрөвдмөөр болсон вэ гэдэг нь харагдаж байна даа
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • amraa 2015-09-21 14:56:16
    ene thagiin aillagch elbegee 1200*5=6000 bagadaa tm sanalaa aldlaa hoorhii
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Elbegdorj yheech 2015-09-21 08:48:35
    ELBEGDORJ YHEH ODOR IRNEE CHAMD!!!!!!!!!!!!!
    126.251.44.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ???????? 2015-09-21 02:31:58
    Элбэгдорж Монголын хуулийн салбарыг орьонгоор нь самраад дууслаа!!! Н.Энхбаяр маш муу хүн байсан ч арай ингэж самарч чадаагүй юм шүү!
    202.179.28.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-09-21 01:04:28
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.153
    Мэдэгдсэн Хариулах