Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн "А" зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн соёлын төв ордонд эхэллээ.
Өмнө нь насанд хүрэгчдийн сонирхогчдын УАШТ-нийг "Б" зэрэглэлээр зохион байгуулсан бөгөөд түүнээс шалгарсан шилдэг багууд Үндэсний супер лигийн багууд, шилдэг тоглогчидтой өрсөлдөж буй юм.
Үндэсний супер лигийн хүрэл медальт Баянголын "Гурвантамир", Баянзүрхийн "Их Өргөө Аравтууд", Говь-Алтайн "Монторх" багууд, мөн ирэх улиралд Үндэсний супер лигт эргэн нэгдэж буй Дээд лигийн 3-н удаагийн аварга "Лидер" баг шинэ бүрэлдэхүүнээр өрсөлдөх бол "Спрайт" лигт түрүүлэн дээд лигт дэвших эрхээ аваад буй "Төв Ургац" багт "Альянс Тэх Харцага" багийн ахлагч ОУХМ Б.Одбаяр, Дорждамба нар төрөлх нутаг Төв аймгаар овоглосон багаас өрсөлдөхөөр болсон бол тэдэн дээр Лигийн Тэргүүн тоглогч Ц.Мэргэн хүч нэмжээ.
Тус тэмцээнд Үндэсний Супер лигийн 2014 оны аварга "СБЛ Хасын Хүлэгүүд" баг гол тоглогчид болох О.Сэргэлэн, Б.Билгүүн нар бэртэлтэй байгаа тул энэ удаагийн тэмцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн юм.
Тус тэмцээнд Үндэсний супер лигийн долоо, “Спрайт” супер лигийн нийт найман баг өрсөлдөж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-нд өндөрлөж, аваргуудаа тодруулна.

Г.Уянга
оллоо.мн