"ХЗХ-ны дарга нарыг суллаж, учруулсан хохирлыг нь төлүүлээч"
УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулан “Хохирогчдын холбоо”-ноос ийн мэдэгдлээ.

Өршөөл үзүүлэх тухай хууль нийгэмд хүлээлт үүсгэж байгаа тул нэн яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй хэмээн тус холбооноос мэдээлэхдээ ял эдэлж буй ХЗХ-ны дарга нарыг суллаж, өөрсдийнх нь хохирлыг төлүүлж өгөхийг шаардлаа.

Холбооны тэргүүн Х.Оюунцэцэг, “Дампуурсан олон хадгаламж зээлийн хоршооны удирдлагууд ял эдэлж байгаа. Энэ хүмүүс хорих ангид ороод хохирогчдын мөнгийг төлөх боломжгүй болсон. Тэдний бүх эд хөрөнгийг цагдаа, шүүх, ШШГЕГ битүүмжилсэн. Тиймээс хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулсан хүмүүс хохирч байгаа тул эдгээр хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулж суллахыг шаардаж байна. Суллагдсан хүмүүсийг хил давах бүх боломжийг нь хааж, хохирогчдын мөнгийн төлүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг  хангах нь зөв. Үүнд нь холбогдох байгууллагууд хяналт тавих хэрэгтэй. Ингэснээр иргэдийн хохирлыг барагдуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдөр энэхүү шаардлагыг Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт хүргүүлэх болно” гэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-09-19 04:05:07
    Yag uneen erunhiilugchin horigt bga 148g orshuuGuud hohiroloo tuluulii, shorond orood naaduulchin yag horhiroloo tolooch.
    202.70.46.221
    Мэдэгдсэн Хариулах